MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Батбилэг: Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно

    Д.Батбилэг: Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно

    2015-05-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй дүүрэгт хийгдэж байгаа шинэ санал санаачлага, ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.

    Саяхан таны нэг  ярилцлагыг уншиж суухад Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болно гэсэн содон санаачлагыг тань олж мэдсэн.  Энэ ажлын талаар ярилцлагаа эхлүүлье.

    Сайн байна уу. Тийм ээ. Манай ИТХ-аас санаачлан Хан-Уул дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болох зорилго тавин ажиллаж байна. Хан-Уул дүүргийн үндсэн дүрмийн төслийг боловсруулж, хувилбарыг нь олон нийтэд танилцуулан 16 хороо бүрт хэлэлцүүлэг хийсэн бөгөөд үр дүнд нь дүүрэг өөрийн гэсэн дүрэмтэй болох ажлыг санаачлан хийхээр болсон юм.

    Энэ зорилгынхоо хүрээнд саяхан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Шууд Ардчилал Хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцооны бодлого” боловсруулах, хууль эрх зүйн шинэчлэл, сургалт, судалгааг хамтран хийх, иргэдийн дунд хэлэлцүүлэг хийх, хэлэлцүүлгээс гарсан иргэдийн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллана гэсэн үндсэн  логиктой ажиллаж байна.

      “Энэ оны 7, 8 дугаар сард иргэдийн дунд дүрэмтэй холбоотой

      томоохон хэлэлцүүлэгийг зохион байгуулна”

    Хан-Уул дүүргийн дахин төлөвлөлтийн ажлууд хэр ахицтай явж байна?

    Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд “Нэхмэлийн шар” байруудын ажил нилээн ахицтай явж байна. Хоёр байр нь барилгын компанитайгаа тохироод ажлаа эхлүүлж байна. Бусад нь тохиролцооны шатан дээр явж байгаа. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ сарын 2-нд 1000 айлын хоёр орон сууцны шав тавих ёслол болж өнгөрлөө.

      “1000 айлын хоёр орон сууцны

      шав тавих ажил болж өнгөрлөө”

    Өнөөдөр манай дүүрэгт том том цогцолбор, байгууламжууд ихээр төвлөрч байна. Үүний нэг нь саяхан ашиглалтанд орсон  “Хүннү Молл”, Viva Сity, Буянт Ухаа 1, 2 хорооллууд сүндэрлэхийн хирээр худалдаа үйлчилгээний төвлөрсөн байгууламжууд ихээр нэмэгдэж байгаад иргэд нэн тааламжтай хандаж байна.

    Хан-Уул дүүргийн хувьд Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлынхаа хэсгээс хуваалцвал?

    Хүүхдэд Ээлтэй Хан-Уул хөтөлбөр маань 3 жилийн хугацаатай. Өнгөрсөн хоёр жилд их зүйлийг хийж хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд ХУД-ийн ИТХ-ын санаачлагаар  дүүргийн хэмжээний 26  дунд сургуулийн ахлах ангийн 3000 орчим сурагчид болон тэд нарын эцэг эхчүүдэд "Хүүхдээ хэрхэн зөв хүн болгон хөгжүүлж, хүмүүжүүлэх вэ?" сэдэвт сургалтыг 4 дүгээр сарын туршид амжилттай зохион байгууллаа.  Энэхүү сургалтын хугацаанд хүүхдийг зөв хүн болгон хөгжүүлж, хүмүүжүүлэх орчин ямар байгаа, ямар асуудлууд тулгарч байна, хэрхэн шийдвэрлэх боломжтой зэрэг асуудлууд дээр эцэг эхчүүд саналаачөлөөтэй илэрхийлж, гаргасан санал бодлууд нь өнөөгийн системийг өөр түвшинд гаргахад тодорхой хувь нэмрээ оруулах болжтой гэдэг дээр санал нэгдсэн. Эндээс нийгмийн аль ч асуудлыг өөрчлөхөд иргэдийн оролцоо хамгаас чухал гэдэг ньхарагдаж байсан.

    Сургалтын явцад хүүхдүүдийн идэвхи, оролцоо хэр түвшинд байсан бэ?

    Сургалтын явцад ажиглагдсан нэг зүйл нь хүүхдүүдийн идэвхи сэргэж, цаашид өөрийгөө нээн илэрхийлэх чадварт суралцаж, хөгжүүлэхээс гадна өөрсдийн оршин суугаа орчин, дүүргээ яаж хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлан авч үзэж байсан нь их сайшаалтай байсан.

    Сургалт, лекцийг нэг, хоёр цаг заагаад орхих биш тогтмол явуулж байх хэрэгтэй юм байна гэдэгт нэгдсэн. Нэг үеээ бодвол эцэг, эхчүүд хурал, сургалт гэхээр дуудагдаж ирдэг байсан бол одоо харьцангуй идэвхитэй болсон байна. Хүүхдийнхээ төлөө анхаарал тавьдаг болсон нь харагдсан.

    Мөн дүүргийн ИТХ, төлөөлөгчид, удирдлагуудын зүгээс үр хүүхдийнхээ төлөө санаа тавьж сургалтандидэвхтэй оролцсон эцэг эхчүүд, сургуулийн удирдлагууд, багш, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж байна.

    Энэ жил Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд ямар арга хэмжээ, ажлууд хийгдэж байна вэ?

    Дүүргийн маань 50 жилийн ой тохиож байгаад билэгшээж томоохон ажлуудыг нилээдгүй эхлүүлээд явж байна. Бид 50 жилийн ойгоо ирэх 10 дугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Энэ арга хэмжээний хүрээнд  жил болгон болдог хүүхдийн “Хараацай” урлагийн их наадмыг зохион байгууллаа. Манай дүүрэгт авъяастай хүүхэд, залуус олон шүү дээ. Тиймээс 50 жилийн ойд зориулж иргэдийн дунд урлагийн их наадам зохиох гэж байна. Үүнээс гадна бүтээн байгуулалт, тохижилт, бүх нийтийн цэвэрлэгээ зэргийг өргөн хүрээнд тогтмол хийхээр ажиллаж байна.

    Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!