Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өргөдөл, гомдлын хороо Иргэний танхим хамтран “Нэхмэлийн шар”-ын байрнуудын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр нээлттэй сонсгол зохион байгууллаа.
Нээлттэй сонсголд тус дүүргийн ИТХ-ын
дарга Д.Батбилэг болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын
холбогдох мэргэжилтэнүүд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Дэд бүтэц,
барилгажилтийн хороо, дүүргийн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн гэр
хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Мэндсайхан, 2,3 дугаар
хорооны иргэд оролцлоо.
Мөн 15 дугаар хороонд байрлах үйлдвэрийн 34,25/5 байрны иргэдийн эрх
ашиг ноцтой зөрчигдөж байгаа тухай асуудлыг нээлттэй сонсголоор
хэлэлцлээ. Нээлттэй сонсголыг ИТХ-ын Өргөдөл, гомдлын хорооны дарга
Н.Отгонбаяр хөтлөн явуулж, Рендер Бау ХХК, Нутгийн буян ХХК, Эфэс ХХК,
Фүжи холдинг ББСБ зэрэг 4 компани иргэдэд мэдээлэл танилцуулга хийж
иргэдийн асуусан асуултанд хариулт өгч байлаа.