MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.ОЮУНХОРОЛ ЯПОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙД ШИГЕО КИТАМУРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Д.ОЮУНХОРОЛ ЯПОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ДЭД САЙД ШИГЕО КИТАМУРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2015-05-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Монгол Улсад айлчилж буй Япон улсын Байгаль орчны дэд сайд ноён Шигео Китамураг хүлээн авч уулзлаа. Ноён Шигео Китамура найрсаг дотноор хүлээн авч буй сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан юм. Монгол, Япон улсын Засгийн газар хооронд байгуулсан Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэлийн хүрээнд Хамтарсан кредит олгох механизмыг (JCM) хэрэгжүүлэх арга хэмжээг авах баримт бичигт 2013 оны нэгдүгээр сард гарын үсэг зуржээ. Энэ механизмыг бий болгосон анхны орнуудын нэг нь Монгол Улс бөгөөд энэ хүрээнд хэрэгжих төслүүдийг дэмжиж ажиллахыг хүслээ. БОНХАЖЯ-ны захиалгаар “Агаар бохирдуулах бодисын ялгарлын тооллогын гарын авлага”-ыг Японы “Лохас Япон” ХК-иас боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон хоёр яамны бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд танилцуулжээ.Уг гарын авлагыг сайд Д.Оюунхоролд хүлээлгэн өглөө. Байгалийн аялал жуулчлалын чиглэлээр тус улсын загвар төслийг 2012-2015 онд Булган аймгийн Бугат, Сүхбаатар аймгийн Хар ямаатын байгалийн нөөц газруудад амжилттай хэрэгжүүлсэн байна. Цаашдаа эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төслүүд хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаж буйгаа ноён Шигео Китамура хэлэв. Түүнчлэн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан Цэнгэг усны нөөц менежментийн төвийн үйл ажиллагааг цаашид улам сайжруулахыг БОНХАЖ-ын сайдаас хүслээ. Уг төв нь ард иргэд, хүүхэд, залууст анхан  шатны болон ахисан түвшний экологийн сургалтыг явуулж ирсэн юм. Мөн ноён Шигео Китамура Монгол Улсыг “Азийн тусгай хамгаалалттай газар нутгийн түншлэл”-д нэгдэн орж хамтран ажиллах санал тавив. 2013 оны нэгдүгээр сард Азийн зургаан орон уг механизмыг бий болгожээ. Япон улс Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа тухай ноён дэд сайд хэлж, хоёр улсын Байгаль орчны яамд хамтран уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээг шинжлэх ухааны үндсэн дээр хийх шаардлагатай гэв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг цаашид улам баяжуулах үнэ цэнэтэй саналууд хэлсэн ноён Шигео Китамурад талархал илэрхийлж, Монгол Улсад байгаль орчны олон асуудал тулгамдсан цаг үед айлчилж байгаа нь онцлогтой гэсэн юм. Тэрбээр саяхан Япон Улсад аялал жуулчлалын чиглэлээр айлчлаад ирсэн бөгөөд тус улстай хөгжүүлэх аялал жуулчлалын хамтын ажиллагаанд эко аялал жуулчлал онцгой байртай, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар томоохон зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, менежмэнтийг боловсронгуй болгох замаар эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж байгаа гэв. Тиймээс  “Азийн тусгай хамгаалалттай газар нутгийн түншлэл”-д нэгдэн орж хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

    Японы Засгийн газрын байгаль орчны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалтын нэг болох Цэнгэг усны нөөц менежментийн төвийн үйл ажиллагааг цаашид “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын боловсруулсан менежмэнтийн дагуу явуулна гэдгээ Д.Оюунхорол сайд хэлэв. Мөн  БОНХАЖЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хамтран “Ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төсөл”-ийг 2005-2010 онд хэрэгжүүлж, судалгаа, шинжилгээ, сургалт, мэдээллийн зориулалттай  төвийг барьж байгуулсан нь үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэмдэглэлээ. Д.Оюунхорол сайд мөн хоёр улсын байгаль орчны салбарын мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг энэ оноос эхлүүлэх саналаа илэрхийлэв.

    Уулзалтын дараа БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, Японы Байгаль орчны дэд сайд Шигео Китамура нар Монгол, Японы байгаль орчны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!