Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.2.4-т заасны дагуу иргэдэд жимс жимсгэний мод тарих, ногоон байгууламж бий болгох, арчлан ургуулах, технологийн мэдлэг олгохсургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийт дүүргийн 83 иргэн хамрагдсан бөгөөд жимс жимсгэний мод тарьж, ургуулах арга технологийн талаар суралцсан. Мөн мод сөөгний үрийг хүлэмжинд үржүүлэх аргуудын талаар номын дуу сонссон юм.
Уг сургалтаар хашаа хороондоо жимс жимсгэний мод тариалагч иргэдийн тоог нэмэгдүүлэх, экологийн боловсрол олгох, мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, идэвх санаачлага, хүсэл сонирхолыг нь нэмэгдүүлэх зорилготой байлаа. Сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс Иргэний танхим болон Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл бүлгүүдийг дэмжих сантай хамтран зохион байгууллаа.
