Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээнд Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн “Сонор” баг 1 дүгээр байр эзэлж, түрүүллээ.
Тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд дүүргийн цэцэрлэгүүдийн дунд, хоёр дах шатны тэмцээн дүүргүүдээс шалгарсан багуудын дунд буюу нийт 104 цэцэрлэгийн 1250 хүүхэд оролцсон.Энэ жилийн тэмцээн нь Нэгдсэн үндэстний байгууллагаас зарлан тунхагласан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үйл ажиллагааны 10 жил”-ийн ажлын хүрээнд 3 дахь жилдээ “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” сэдвийн дор дэлхий даяар явагдаж байгаа аянтай давхцаж байгаагаараа онцлог байв.
