“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 2015 оны 04 сарын 21-ний өдөр дүүргийн ЭМТ-ийн хамт олон ХУД-ийн Спортын ордон, Онцгой байдлын хэлтсийн төлөөллөөс хүлээн авч байгууллага дээрээ 2 хоног аялууллаа. Цом аялах хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Удирдлагын багийн түвшинд болон ажилтнуудаас саналыг авч нэгтгэн төлөвлөгөө гарган байгууллагын электрон самбараар сурталчилгаа хийлээ. 2015.04.22-ны өглөөний дасгалын үеэр цом аялах нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийт ажилчдад сурталчлан таниулж ажилласан байна.