ХУЭМТ-ийн даргын баталсан журмын дагуу 2015 оны 4 сарын 21-ний 15.00 цагаас Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөлгөөнийг анх удаа зохион байгууллаа. Шуурхай зөвлөлгөөнийг хуваарийн дагуу 14 хоног тутам зохион байгуулах бөгөөд зөвлөгөөнөөр шинээр хийгдсэн ажил, үйлчилгээний талаарх танилцуулга, мөн цаг үеийн байдалтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Анхны удаа зохион байгуулсан шуурхай зөвлөлгөөнд оролцох албан тушаалтнуудын хурлын ирц 88%-тай, хүндэтгэх шалтгаантай 2, тасалсан 1 дүнтэй байна.