Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” тэмцээн нь Хан-Уул дүүргийн хэмжээнд өнөөдөр дүүргийн Соёлын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
“Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” тэмцээнд Хан-Уул дүүргийн 29, 189, 71, 65, 209, 28, 35, 121, 144, 134, 12, 145, 46, 53, 27-р цэцэрлэгүүд оролцож байна.
“Замын хөдөлгөөний цагаан толгой 2015” Тэмцээнд:
- ХУД-ийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Анхбаяр,
- ХУД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган,
- Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Отгонбаяр,
- ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг нар хүрэлцэн ирлээ.
Тэмцээний шүүгчээр:
- Нийслэлийн Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахмад Я.Соронзонболд
- Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Б.Наранхүү
- ХУД-ийн Боловсролын хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Ж.Шинэбаяр ажиллаж байна