НҮБ-ын Хүн амын сан болон БСШУЯ-тай хамтран Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхимыг байгууллаа. Уг танхимийн нээлтийн үйл ажиллагаа 2015.04.15-нд ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсрол сургалтын төвд боллоо. Нээлтийн үеэр Боловсрол соёл шинлэх ухааны сайд Л.Гантөмөр НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Хатагтай Наоми Китахара нар оролцсон юм. Энэхүү танхим нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн аж. Тухайлбал, бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө хянах, эрүүл, идэвхитэй, аюул эрсдэлгүй бүтээлч амьдралаар амьдархад чиглэсэн зөв шийдвэр сонголт хийх зэрэг чухал чанарыг нь нээн илрүүлэх ач холбогдолтой юм байна.
Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын танхим нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар , НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр МУ-ын засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд уг танхимыг байгуулж байгаа юм байна.