Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтад Баянзүрх дүүрэг амжилттай оролцлоо. Тус бизнес чуулга уулзалтаар дүүрэгт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.
Мөн дүүргийн дөрвөн хороонд баригдсан канад технологийн цэцэрлэгүүдийн давуу тал, загвар, шийдлийн талаар мэдээллийг чуулга уулзалтад оролцогчид болон хүндэт зочид, төлөөлөгч нарт танилцуулсан. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачлагаар хийгдэж байгаа “Иргэний бүлэг”-ийн ажлуудын явц, үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Дашрамд мэдээлэхэд, “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой байлаа.
