MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Мэдээ 2015-04-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг  хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

     

    “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

    Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн  хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн гурван тэргүүлэх  чиглэл, зургаан стратеги зорилго, 26 зорилтыг тодорхойлж  2015-2023 он, 2024-2030 онд  2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.  

     Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудал, дэлхийн хөгжлийн чиг хандлагад үндэслэн Эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдал, үр ашиг, бүтээмж, байгаль орчны тогтвортой байдал, ногоон хөгжил гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд тодорхойлсон байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, олон улсын санхүүгийн байгууллагын хамтын ажиллагаа, зээлийн бодлогод тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Хуулийн төслүүдийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоон боловсруулжээ.

      Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичиг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна. Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулжээ. Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл, журмыг тогтоон,  хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл, журам, онцлог нөхцлийг нарийвчлан тусгажээ. Эрх тэгш байх,  шударга шүүхийн зарчмыг хангах үүднээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүргийг тодорхойлж, шүүх ажиллагааны журмыг тогтоосон байна.

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тухайн  орон нутгийн онцлог, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн ИТХ-аас баталж, мөрдүүлэхээр тусгажээ. 

    Ингэснээр согтууруулах ундааг гар дээрээс худалдах болон гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт багасч, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурах юм.

    Нягтлан бодох бүртгэлийн тухай болон

    аудитын тухай хуулийн төсөл

     Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 1993 онд батлагдан гарснаас хойш зургаан удаагийн  нэмэлт өөрчлөлт орсноор өнөөдөр мөрдөгдөж байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж, байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар аж ахуйн нэгж, байгуулагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх болно.

    Аудитын тухай хууль 1997 онд батлагдан гарснаас хойш долоон  удаагийн  нэмэлт өөрчлөлт орсноор өнөөг хүртэл мөрдөгдөж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бие даасан аудитын хяналтын тогтолцоо бүрдэж, Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аудитын 100 гаруй компани байгуулагдан ажиллаж байна.

    Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, аудитын үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, тэдгээрийг эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд хамруулах зэрэг олон асуудлыг тусган Аудитын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Тус хуулийн төсөлд аудитын байгууллагуудын үйл ажиллагаанд болон тэдгээрийн хийж гүйцэтгэсэн аудитын үйл ажиллагааны чанарт хяналт тавих тогтолцооны эрх зүйн үндсийг цэгцтэй тодорхойлж, хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны үүрэг хариуцлагыг тодорхой болгожээ.

    Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт,

    өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл

    Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль шинэчлэн батлагдсанаар хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого болон гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэлийн асуудал Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах болсон тул Хөрөнгө  оруулалтын тухай хуульд заасны дагуу хуучин төрийн захиргааны төв  байгууллага /Эдийн засгийн хөгжлийн яам/-ны хэрэгжүүлж байсан чиг үүргийг Монгол Улсын  Ерөнхий сайдын  эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох төрийн захиргааны байгууллагад  шилжүүлж, нэр томьёог уг хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. Дээрх үндэслэл, шаардлагыг харгалзан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.  Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах төрийн захиргааны байгууллага тодорхой болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан орон тоо, төсөвт нэмэлт, өөрчлөлт орохгүй юм.

    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

    УИХ-аас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан  Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх явцад тулгарсан хүндрэл, бэрхшээлийг арилгах, бодлогын өөрчлөлтийн улмаас зарим зохицуулалтыг өөрчлөн найруулах зэрэг шалтгаанаар хуулийн төсөлд хэд хэдэн зохицуулалт оруулахаар болсон байна. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг тусгай хуулиар  зохицуулах бодлогод зарчмын өөрчлөлт гарсан тул эрх зүйн холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Цагдаагийн байгуулагын зохион байгуулалтын бүтцийг хуулиар шууд зохицуулсан нь  шуурхай, үр дүнтэй, уян хатан зохион байгуулах боломжийг хязгаарлаж байгаа тул уг бүтцийг ерөнхийлөн тусгажээ.  Цагдаагийн албан хаагчаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх үндэслэл, журмыг НҮБ-ын хүний эрхийн стандартад заасны дагуу гарцаагүй нөхцөлд эцсийн арга болгон тохирсон хэм хэмжээнд бүрэн хяналттай хэрэгжүүлэхээр шинэчлэн зохицуулсан байна.

     Экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргалаа

    Тус төслийн хүрээнд Гудамж төсөлд хуваарилсан хөрөнгийг “Нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх” төсөл, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төсөл болон “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөлд ашиглах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газрын 2013 оны 127 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн батлахаар тогтов.

    Зээлийн ерөнхий хэлэлцээрт тусгасны дагуу экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 200 сая ам.долларыг хөдөө аж ахуйн салбарт, 300 сая ам.долларыг нийгмийн болон дэд бүтцийн салбарын төслүүдэд хэрэгжүүлэхээр тохиролцсон. 2015 оны 04 дүгээр сарын байдлаар хэрэгжихээр төлөвлөгдөж байсан “Туул голын хурдны зам барих” төсөл техник, эдийн засгийн үндэслэлээр түр хойшлуулах болсонтой хобогдуулан дээрх төслүүдийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.

    БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын Экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төслийн саналыг Хятадын талд уламжлах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

    Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ

    Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 842 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 707 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 785, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм.

    Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна.

    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулсан ажлын хэсэг  дээрх хуулийг хэрэгжүүлэх журам, гэрээний загварыг боловсруулж, батлуулсан байна.

    Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих  төслийн нэмэлт зээлийн хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд  олголоо.

    Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байна.

    Нэмэлт зээлийн хөрөнгийн 32.8 тэрбум иенийг нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Мөн зээлийн хөрөнгийг нисэх буудлын бүрэн ажиллагаанд шаардлагатай шинээр нэмэгдэж буй барилгын санхүүжилт, машин механизм, тоног төхөөрөмжүүд худалдан авах, зөвлөх үйлчилгээ, магадлашгүй ажлын зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

    Товч мэдээ

      “Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Төслийн ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав. 

    УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, яамдаас ирүүлсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын  ажиллагааны хэлэлцээр”-т тусгагдсан зарим төслүүдийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

    Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзээд уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд зохих журмын дагуу оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав.

      Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-д “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасан бараа, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр арилжсан тухай тодорхойлолт” гэсэн заалт нэмлээ.

       

      ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж, Ц.Эрдэнэбилэгийг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Д.Бэхбатыг Гаалийн ерөнхий газрын дэд даргаар томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!