Хан-Уул дүүргийн Хосе-Мартийн нэрэмжит гүнзгийрүүлсэн сургалттай 52-р бүрэн дунд сургууль 2015 оны 4 дүгээр сар 11-ний өдөр “Эцэг эхийн нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт 6-12-р ангийн сурагчдын эцэг эх хичээлүүдийн мэргэжлийн багш нартай уулзан зөвлөгөө авсан байна.
Мөн “Ази-Фарма ХХК”-тай хамтран витаминжуулалтын аян зохион байгуулж 102 нэр төрлийн витаминыг 5-85%-ийн хямдралтай худалдаалж, хүүхдийннхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг эцэг эхдээ уриаласан үйл ажиллагаа боллоо.
Өдөрлөгийн үеэр 52-р
сургуулийн багш нар сурагчдын бүтээл, амжилтыг сурталчилсан үзэсгэлэн гаргаж
эцэг эхэд танилцууллаа.