MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнд зөвхөн тарьц суулгац тарина

    “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөнд зөвхөн тарьц суулгац тарина

    2015-04-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлж эхэлсэн.  Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч тарьц, суулгацын мод үржүүлгийн бизнес эрхэлдэг хувийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал солилцлоо.

    “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-д тарьц, суулгацын бизнес эрхлэгчид ямар үүрэгтэй хэрхэн дэмжиж  оролцох, модоо хаана тарих, тарьц суулгац хаанаас хэрхэн, ямар үнээр худалдаж авах вэ гээд нэн тэрүүнд тулгарах асуудлуудыг өнөөдрийн уулзалтаар хэлэлцсэн юм. Уулзалтад Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/, Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын нэгдсэн холбоо ТББ,  зэрэг 20 гаруй аж ахуйн нэгж оролцож, салбарын яамнаас хэрэгжүүлж буй энэхүү хөдөлгөөнийг цаг үеэ олсон ажил хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

    БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Мод тарих бүх нийтийн өдөр гэж бий. Тарьдаг ч тарьсан модоо арчилж, тордодгүй учир үр дүн муутай байдаг. Харин энэ хөдөлгөөнөөр модоо тарьж, суулгаад орхих биш бие даан ургах чадамжтай болтол нь арчилж, тордоно. Нөгөө талаар иргэдийг мод тарих мэдлэг, дадалтай болгох, тарьц, суулгацын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих гээд олон талын ач холбогдолтой” гэлээ. 

    Иргэн бүр мод тарихад тарьц суулгацаа хаанаас ямар үнээр авах вэ зэрэг тулгарах асуудлыг чирэгдэлгүй байлгах үүднээс дүүрэг бүрт тарьц суулгацын үзэсгэлэнг зохион байгуулж, хөнгөлөлттэй үнээр зарах юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 15-ны дотор үнийн саналыг авахаар тогтлоо.  Мөн аж ахуй эрхлэгчид иргэдэд мэдлэг олгох үүднээс сургалт зохион байгуулах, хороо бүрт бичил цэцэрлэг байгуулах зураг төслийг нь гаргаж өгье гэх зэргээр “Нэг сая мод  ургуулах хөдөлгөөн”-ийг аль болох боломж бололцоогоороо дэмжихээ илэрхийлсэн юм. Салбар яамнаас ойгоос мод огтолж тарихгүй, таримал суулгац тарина гэдгийг хатуу баримталж байгаа.

    Сайны хажуугаар саар гэгчээр мод тарих ажилтай зэрэгцээд импортын мод орж ирэх, мэргэжлийн бус хүмүүс иргэдэд стандартын бус тарьц, суулгац зарах гэх мэт асуудлуудад хяналт тавихыг аж ахуй эрхлэгчид албаныханд санууллаа. Орон даяар өрнүүлж буй “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 15, аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 гэсэн хоёр үе шаттай  өрнүүлнэ. Эхний үе шатанд нэг сая  мод тарьж, арчлах бол хоёрдугаар үе шатанд модоо  нөхөн тарьж, цэнэг усалгаа хийх зэргээр хийх юм.

    Иргэдийн хувьд эхний ээлжинд хашаандаа мод тарих боломжтой. Хэрэв боломжгүй бол баг, хороондоо бичил цэцэрлэг байгуулах замаар мод тарьж болох юм. Харин аж ахуйн нэгж байгууллагууд гаднах талбайдаа, автомашины зам дагуу тарина. Улсын хэмжээнд нэг  сая 300 мянган суулгац суулгаад хоргодлоо хасвал нэг сая мод ургана хэмээн тооцоолж байгаа.

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1  хэмээр  дулаарч, хөрсний ууршилт 118,1 хувиар  нэмэгджээ. Мөн  байгалийн бүс бүслүүрүүдэд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь  гадаргын усны хэмжээ багасахад  нөлөөлж байна. Улаанбаатар хотын  утаа, тоосжилт хүний эрүүл мэнд, амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөөр байгаа аж. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж  24 м2 байхад  нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оны байдлаар 3,2 м2 байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарчууд дэлхийн дунджаас  даруй 7,5 дахин бага ногоон байгууламжтай хотод амьдарч байна гэнэ. 

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оноос хойш “Мод тарих бүх нийтийн өдөр”-тэй болж, өдгөө 11 удаагаа хийх гэж байна. Энэ хугацаанд 7,3 сая мод тарьж, үүнээс 62 хувь нь бие даан ургах боломжтой болжээ. Нийт тарьцын 62 хувь чанарын шаардлага хангасан гэсэн үг. “Нэг сая мод тарих хөдөлгөөн”-ий хамгийн гол зорилго нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!