MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Монголын эдийн засгийн форумыг нээж хэлсэн үг

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Монголын эдийн засгийн форумыг нээж хэлсэн үг

    Мэдээ 2015-04-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хатагтай ноёд оо, хүндэт зочид оо,

    Энэ жилийн эдийн засгийн форумыг нээх хүндтэй үүрэг хүлээлгэж буйд талархаж байна.

    Өнөөдөр Монгол Улсад тулгараад байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах талаар бид халуун яриа, хэлэлцүүлэг өрнүүлж цөмөөрөө зөв гарц шийдлийг эрэлхийлж, бодит шийдэл олсноор энэ форумыг үр дүнтэй зохион байгуулна гэдэгт итгэж байна.

    Тулгамдсан бүх асуудлууд Монголын эдийн засгийн форумын ерөнхий болон салбар хуралдаанаар хэлэлцэгдэж санал бүр шийдэлд тусгагдаж, шийдвэр бүр бидний нэгэн ээдрээ, бэрхшээлийг тайлсан, даван туулсан арга зам болохыг хүсч байна.

    Эдийн засгийн талаар Засгийн газраас авч явуулсан арга хэмжээ, хийхээр төлөвлөж байгаа бодлогын чанартай зарим асуудлаар мөн томоохон төсөл, бүтээн байгуулалтын талаарх хамгийн шинэ мэдээллээ энэ долоо хоногийн Ням гаригт олон түмэндээ телевизүүдээр дамжуулан шууд хүргэх тул эдгээр сэдвүүдийг өнөөдөртөө түр хойш тавья.

    Хүндэт зочид оо,

    Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид бидний энэ жилийн чуулганы гол уриаг зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй.

    "Building credibility" буюу Англиар итгэлцэл бий болгох гэсэн энэ үгс өнөөдөр хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна.

    Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог.

    Итгэлцэл өөрөө зөвхөн эдийн засгийн, бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт, улс төр, хууль, эрх зүйн орчин, нийгэм, гэр бүлд ч хичнээн чухал гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ.

    Том том ордуудын сураг, эхний хоёр том ордыг ашиглах боломж, түүхий эдийн үнийн огцом өсөлт, харьцангуй тогтвортой улс төр, зах зээлийн чөлөөт тогтолцоо энэ бүхэн 2010-2011 оны хөрөнгө оруулалтын их урсгалыг бидэн рүү соронз мэт татсан. 

    Монгол төгрөгийн чангарал, хөрөнгө оруулагчдын сонирхол, орлогын огцом өсөлт нь өөрөө өөрсдөө ингээд л хөгжөөд байх нартай өдрүүд тасралтгүй үргэлжлэх итгэлийг бидэнд төрүүлж эхэлсэн.

    Бидний энэ итгэл нь өөрөө хөрөнгө оруулагчдын Монголд  дөнгөж төвхнөж байсан их итгэлийг итгэлцэл болох замд гол саад болж эхэлсэн билээ.

    Өнгөрсөн бүхэнд хүн болгон цэцэн, үлтэрсэн маханд шүд болгон хурц гэж Монголчууд ярьдаг. Гэхдээ бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа сайн суралцах ёстой.

    Стратегийн салбараа улс болгон өөрсдөө тодорхойлдог ч манай энэ хуулийн сурталчилгаа, зохицуулалт нь 180 хэм эсрэг үр дүн авчирсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Оюутолгойн асуудал дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа далд уурхайн бүтээн байгуулалтаар шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь бидэнтэй л хамаатай.

    Хууль тогтоомжийн ойр ойрхон өөрчлөлт, хайгуулын урт хугацааны хориглолт, урт нэртэй хууль тойрсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, жагсаалууд гээд бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтыг нэрлэвэл нилээн урт болох байх.

    Бидний сайн мэдэх Оюу толгойн төсөл дээр энэ итгэлцэл гээч юмны үнэр ч байхгүй байсныг дараах жишээ харуулна.

    Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинэ өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гээд жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаадын банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио тинто компанийн Монголын Засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан юм.

    Манайд хийсэн, хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт, хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчдын үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор үнэхээр толгой сэгсэрмээр.

    Төр Засгийн бодлогын үр дүнд хөрөнгө оруулагчдаа үргээсэн, Урт нэртэй хууль, 106 лицензи, "Hotel Mongolia", ноён Капла гээд үйл явдал, шийдвэрүүд ар араасаа цуварч  байхад биднийг шүүмжилсэн буруушаасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадна дотны  олон хувь хүмүүс мэдээ мэдээлэл бэлтгэн тарааж, сошиал ертөнц ч идэвхтэй ажиллаж байсан. Энэ нь ч тухайн нөхцөл байдалд аргагүй байсан байх.

    Өнөөдөр Монголын төр засгийн бодлого хөрөнгө оруулагчдаа татахын тулд хуучнаасаа үндсээрээ эргэчихээд байхад дээрх байгууллага хүмүүс одоо хүртэл харин долгионоо  сольж амжаагүй л явна.

    Өчигдөр стратегийн хууль, урт нэртэй хууль, 106 лиценз, энэ тэр гээд л дэлхий даяар л цан цохиод, цам харайгаад байсан хүмүүс өнөөдөр энэ бүх асуудлыг шийдчихээд байхад бүлх залгисан юм шиг эсвэл газрын гаваар орсон юм шиг таг чимээгүй л байсаар байна.  Дахиад л өнөө итгэлцэл гээч нь үүсэхгүй байна гэсэн үг.

    Стратегийн салбарын хөрөнгө оруулалтын алдарт хуулийг хүчингүй болгож цоо шинэ Хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын сангийн хуулийг Монгол Улс баталсан таг чимээгүй.  Урт нэртэй хууль, 106 лиценз, “Ноtеl Mongolia” зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч одоо бол сонирхол татах сенсацитай шийдвэр биш гэнэ. Гадны хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжинэ гэхээр Оюу толгойн шийдээгүй байхад сонин биш байна гэнэ. Бидний итгэлцэл өнөөдөр ийм түвшинд л байна.

    Өрнөж байгаа үйл явдлаас зөвхөн сөрөг бүхнийг хайсан, шүүмжлэх муулахын цондонтой юм шиг аашилсан, бие даасан, хараат бус тодотголтой эсхүл эх оронч, элдэв гэрээ хэлцлийг эсэргүүцэгч хүмүүсийн л бизнес ид цэцэглэж байна.

    Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь гэж Монголчууд бид ярьдаг.

    Эх орноо, өөрсдийгөө, Монголоо юм болгон дээр муулж  байж өөрийгөө хараат бус, бие даасан эксперт  эсхүл эх оронч гэж хэлүүлээд ч ер нь яах юм.

    Монголд хөрөнгө оруулах нь дан ганц Засгийн газарт эсвэл Монгол Улсад ч зөвхөн ашигтай юм биш. Хөрөнгө оруулагч хэнбугайд ч бас ашигтай, олон улсад хэлж заншсанаар win-win буюу харилцан ашигтай гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрөх, мөн ийм зарчмыг баримтлан ажиллах цаг иржээ.

    Амьд идэвхтэй бизнесийн үйл ажиллагаа явж байхад бизнесийн байгууллагууд, Засгийн газар ч ялгаагүй арбитрийн шүүх дээр очих, маргаан таслуулах асуудал хэвийн зүйл гэж үздэг. Энд байгаа гадны хүмүүс ч гэсэн өөр өөрийнхөө Засгийн газрыг арбитрын шүүх дээр хэдэн маргаантай байгааг сонирхоод үзвэл хэдэн арваар, зуугаар тоологдох дүнг мэдээж сонсоно. Монгол Улсын Засгийн газар одоо арбитр дээр дөрөвхөн маргааны асуудалтай байгаа. Гэтэл Хан ресурс компанийн маргааныг хэн ингэж их хүлээж байна. Бусад улсад энгийн хэвийн гэж үзэгддэг бизнесийн зүгээр нэгэн үйл явц Монголд болохоор микроскопоор өсгөж харагдуулдаг учир юунд байна вэ.  Монгол Улсыг ингэж харагдуулах хэнд ер нь ашигтай юм бэ гэдгийг хаана хаанаа бодож нэг үзэцгээе. 

    Бид байгаа байдлыг өнгө зүс оруулж, гоёж гоодъё ч гэх гэсэнгүй. Бид байгаагаараа харагдахыг, үнэлүүлэхийг л хүсч байна.

    Харин хэдэн жилийн өмнөхөөс ялгаатай нь итгэлцэл гээч юмыг алдвал хэрхэн нартай өдрүүд хуртай өдрүүдээр хурдан солигддог, хэрхэн төгрөгийн ханш унахад хүмүүсийн амьдралд хүндхэн тусдаг, дан ганц байгалийн баялгаараа бус бусдын техник технологи, хүн хүч, хөрөнгө мөнгөний тусламжаар хөгждөгийг мэдэрсэн, туулсан, илүү хэрсүүжсэн, алдсан итгэлээ эргүүлэн олж авах хүсэлтэй сонирхолтой Монгол орон, Монголын төр засаг та бүхнийг хүлээж байна гэдгийг л ойлгуулахыг хүсч байна.

    Энэ танхимд мэдээж Монголд элэгтэй, энд бизнес хөгжөөсэй, улс нь цэцэглээсэй гэсэн хүсэлтэй хүмүүс цугларсан гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол сайхан байвал бид хамтдаа л сайхан байна.

    Монголчууд бид өөдрөг ард түмэн. Байгалийн асар их баялагтай, хүмүүс нь найрсаг Монгол орон хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татна гэдэгт бид эргэлздэггүй.

    Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахад бидэнд өнөө л итгэлцэл одоо хэрэг болж байна. Бид сөргөлдөгчид биш бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид.  Энэ төслөөс Монгол Улс ч тэр, Рио Тинто ч тэр, харилцан ашигтай гарах ёстой. Бид асуудалд хандах хандлагаа ингэж өөрчилж чадаж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн ч гарна гэдэгт итгэлтэй байна. Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал ноён Сэм Уолштой энд уулзахдаа ч бид үүнийгээ харилцан хүлээн зөвшөөрсөн, ойлголцсон.

    Монголын эдийн засгийн форум болж байгаа яг энэ өдрүүдэд Тавантолгойн консорциумтай хийж байгаа хэлэлцээр мөн төгсгөлийнхөө шатанд орж байна.

    Оюутолгой төслийн араас хөдлөх Тавантолгой төсөл, шинэ төмөр замын бүтээн байгуулалт, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга, бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татах болно.

    Монгол Улсын зүгээс цуврах сайн мэдээнүүд Монголд итгэх итгэлийг эргэлт буцалтгүй дахин бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

    Өнөөдрийн та бидний оролцох энэ форум ч хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлийг хүлээж байгаа Монгол оронд итгэж болох итгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болохыг ерөөж байна.

    Харилцан яриа, ойлголцол дээр суурилсан итгэлцэл, түншлэл хамгаас их үгүйлэгдэж буй энэ цаг үед энэ жилийн форум ажлаа эхэлж байгаа нь шийдэл, гарцыг авчрахын билэгдэл биз ээ.

    Монголын эдийн засгийн форум албан ёсоор нээгдэж байна.

    Монголын эдийн засгийн форумын ажиллагаанд амжилт хүсье. 


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

    2025-05-05 20:19:00

    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо

    2025-04-30 20:42:00

    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа

    2025-04-30 14:04:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана

    2025-04-29 16:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

    2025-04-28 19:33:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!