Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлтэй хамтран үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам” түүнийг практикт хэрэгжүүлж буй ажлын туршлага судлах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх зорилготой байснаараа онцлог байв.
“Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт” сургалтад нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд оролцсон. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчийн хувийн хэрэг түүний бүрдүүлэлттэй танилцаж, арга зүйн зөвлөгөөг авч, практикт хэрэгжүүлж буй туршлагаас судалж танилцлаа.
