MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Бас-Оргил: “Хан-Уул” дүүрэг 5-10 жилийн дараа амины орон сууцтай дүүрэг болно

    Б.Бас-Оргил: “Хан-Уул” дүүрэг 5-10 жилийн дараа амины орон сууцтай дүүрэг болно

    2015-04-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдын нарийн бичгийн дарга бөгөөд ,Ажлын албаны дарга Б.Бас-Оргилтой дүүргийн хөгжлийн чиг хандлага, бүтээн байгуулалтын асуудлаар ярилцлаа.

    - Танд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө таны  ажил, үүргийн тухай дэлгэрэнгүй ярилцлагаа эхлэе?

    Миний хувьд Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга буюу Ажлын албаны дарга гэсэн албан тушаалтай. Энэ нь Төрийн захиргааны жинхэнэ албан тушаал байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэдийн хурлын төлөөлөгчдөд үйлчлэх үүрэгтэй ажлын алба юм. УИХ 76 гишүүнтэй байдаг бол манай ИТХ 35 гишүүнтэй.  Хороо бүрийг төлөөлсөн төлөөлөгчид ажилладаг. АН, МАН, МАХН  гэсэн гурван намын төлөөлөлтэй орон нутгийн өөрөө удирдах байгууллага байдаг. Төлөөлөгчид маань сонгогдсон тойргийнхоо эрх ашгийн төлөө үүргээ ухамсарлаж хариуцлагатай ажиллахыг эрмэлздэг. Бид орон нутгийн иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг тэр дундаа байгаль орчныг хамгаалах чиглэлд илүү их ажил хэрэгч байдлаар ханддаг. Тухайлбал, өнгөрсөн жил “Хан-Уул” дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түгээмэл тархацтай хайрга, элс, дайрганы ашигт малтмалын олборлолт эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Учир нь тэд байгаль орчныг сүйтгэхээс гадна хот руу тээвэрлэх замдаа гэр хороолол дундуур явж, маш их хэмжээний тоосонцорыг үүсгэдэг. Үүний хамгийн тод жишээ бол “Өлзийт” хороолол. Тэндхийн оршин суугчдийн тарьсан жимс ногоо, угааж тохсон хувцас нь хүртэл тоос тортог болдог асуудал олон байдаг. Бид энэ бүх ажлын хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд шийдвэр гарган ажилладаг юм.

    -“Хан-Уул” дүүрэг иргэдийнхээ тав тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахад зам, гэрэлтүүлгийн ажлыг амжилттай шийдвэрлэж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн билээ. Тэгвэл цаашид өөр ямар чиглэлээр иргэдэд хандсан ажлууд хийгдэх  вэ?

    “Хан-Уул” дүүргийн гэр хорооллийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь 2014 оны онцлох бүтээн байгуулалт байлаа. Жишээлбэл, Яармаг, “Буянт-Ухаа”-ийн дэнж бусад дүүргийн хувьд дууриалал болсон. Бид иргэддээ хүргэх үйлчилгээнд онцгой анхаарч үйлчилгээг ойртуулж, сайжруулах үүднээс “Хан-Уул” дүүргийн Засаг захиргааны төв байрны нэгдүгээр давхарт Улсын бүртгэлийн холбогдолтой бичиг баримтын бүртгэлийн найман төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

    Мөн оршин суугчид тухайн амьдарч буй нутаг дэвсгэр дэх хорооноосоо  төрсөний гэрчилгээ, гэр бүлийн баталгаа бүрдүүлэх, иргэний үнэмлэхээ авах боломжтой болсон. Ингэснээр заавал 100 айлын Улсын бүртгэлийн ерөнхий  газар руу явж замын түгжрэлд орж цаг, хугацаа алдах хэрэгггүй болж байгаа юм.

    -Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах вэ?

    Иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах  нэг хэлбэр нь бол орон нутгийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах юм. Үүнд  тухайн  хөрөнгийг хэрхэн зарцуулах тал дээр иргэд их идэвхтэй оролцдог. Учир нь бид иргэдийн оролцоонд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Мөн хороодоор  хэлэлцүүлэг  явуулдаг юм. Уг хэлэлцүүлэгт иргэдэд хамгийн ихээр тулгамдсан асуудал болох гэмт хэрэг, зам, тоглоомын талбай, сургууль цэцэрлэг зэрэг бүхий л сэдвээр ярилцдаг. Хэлэлцүүлгийн үр дүнгээр ямар шийдвэр гарснаас шалтгаалж дүүргийн Засаг дарга, ИТХ-аас цаг алдалгүй шийдвэр гаргадаг.  Манай Хан-Уул дүүргийн хоёр урсгалтай хурдны нисэх чиглэлийн замыг “Наадамчдын гудам” гэж нэрлэдэг. Энэ гудмын гэрэлтүүлэг анхнаасаа стандарт бус тавигдсанаас болж өнгөрсөн он гэхэд 20 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алдсан. Тиймээс бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор ИТХ-аас ажлын хэсэг томилж, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НЗЦГ-тай хамтран осол их гардаг авто зам дээр хэмжилт хийж, хоёр урсгалтай замын гэрэлтүүлэг стандартын шаардлага хангаж чадаж байгаа эсэхэд судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд замын гэрэлтүүлгийн 50 хувь нь гэрэлтүүлэггүй байгаа нь тогтоогдсон. Иймд иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр урсгалтай зам дагуу хэд хэдэн гүүрэн гарц байгуулах саналыг  Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд хүргүүлээд байгаа.

    -Хороо бүр сар болгон ИНХ-аараа иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Тэгвэл дүүргийн ИТХ-д  ИНХ-иас ихэвчлэн ямар асуудлаар санал ирүүлдэг вэ?

    Хороо болгонд Иргэдийн нийтийн хурал байдаг. Хан-Уул дүүргийн хүн амын тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн. Тухайлбал, нэг хороо 10-15 мянган хүн амтай болсон. Иймд 10 мянган хүнийг төлөөлсөн Иргэдийн нийтийн хурал бол их хариуцлага хүлээдэг. Нэг, хоёр, гуравдугаар сард ИНХ хуралдаж санал асуулгаа явуулсан. Үүнд, төвийн хороодоос  ихэвчлэн машины зогсоол, орон сууцны хаалгыг коджуулах, ногоон байгууламж байгуулах, хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх санал ирсэн. Гэр хорооллын хувьд орчны тохижуулт, гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал их яригддаг. Мөн Нисэх, Яармагийн чиглэлд авто зам шинэчилсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслүүд хурдтай давхиж замын хөдөлгөөний дүрмийг зөрчддөгөөс осол гарах шалтгаан болж байна. Тиймээс авто замын ослыг бууруулах санал их давамгайлдаг. Эдгээр бүх саналыг бид нэгтгэж ирэх дөрөвдүгээр сард ИТХ-аар хэлэлцэн орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, арга хэмжээг батална. Нийт 60-70 төсөлд арга хэмжээнд хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагдах юм.

    - “Хан-Уул” дүүрэг 2015 оныг Хүүхдэд ээлтэй жил болгон ажиллаж байгаагэж сонссон. Үүнтэй холбоотойгоор ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ? Одоогоор хэрэгжүүлж эхэлсэн ажил байна уу?

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид буюу шийдвэр гаргагчид өөрсдийн санал санаачилгаар төсөл хөтөлбөр боловсруулдаг. Хүүхдэд ээлтэй жил болгон зарласантай холбоотойгоор “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дүүрэг хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд заавал санхүүгийн эх үүсвэр байх ёстой. Өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг хүүхдийн сургалт хүмүүжил, тэднийг сургаж байдаг багш нарын сургалт, сургалтын орчныг сайжруулах болон бусад олон чухал арга хэмжээнд зарцуулсан. Мөн энэ онд 800 гаруй сая төгрөгийг батлаж, уг хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Бид хөрөнгийн эх үүсвэрийг өөрсдийн дүүргээс төсвийн орлого, татварын баазыг нэмэгдүүлэх, татвар бүрдүүлэлтийн төлөвлөгөөг биелүүлэх замаар шийдвэрлэдэг. Үүнээс гадна “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг манай төлөөлөгчид санаачлан хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Үүнд зохих хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бид зарцуулж архидалт хамгийн их гардаг V, VI, VII хороонд хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд  ажил хөдөлмөр эрхэлдэггүй, архинд донтсон 50 гаруй иргэдэд сургалт, сурталчилгааг зохион байгуулж, эмчилгээнд хамруулсан. Энэ чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний эхний үр дүн нааштай байна. Тиймээс бид “Архидалтгүй хороо” хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч энэ жил 80 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.  Одоогоор уг ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн хурлын төлөөлөгчид сонгогдсон тойргийн бүх сургуулиудад очиж “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдэвт хичээл заасан. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид иргэд, хүүхдүүдийн санал, санаачлагыг дэмжиж ойртож ажиллахад ихээхэн анхаарч байна.

    - ХУД боловсрол, эрүүл мэнд, төр, нийгэм гэх мэт бүх салбарт чиглэсэн сургалт, семинарыг их зохион байгуулдаг. Эдгээр сургалтын үр дүн хэр байдаг вэ?

    Дээр дурдсан төсөл хөтөлбөрийн хүрээнд багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд их анхаарч ажилласан. Бид хүүхдүүдийг багшаар нь дамжуулж хүмүүжүүлэх, дараа нь эцэг эхээр нь дамжуулан тэдний хүмүүжилд, сурлагад нөлөөлөх, хүүхдүүдийн сонирхол болох соёл урлаг, спортоор дамжуулан тэднийг хүмүүжүүлэх зорилго дэвшүүлж сургалт, тэмцээн, уралдаан зохион байгуулдаг. Тодруулбал, Сагсан бөмбөгийн “Аварга анги” тэмцээн зохион байгуулсан. Үүнд бүх сургуулийн хүүхдүүд анги, багш нартайгаа оролцсон. Энэхүү тэмцээнийг бие бялдарыг хөгжүүлэх, спортод дуртай болгох зорилгоор дахин үргэлжлүүлэх юм. “Архидалтгүй хороо” хөтөлбөрийн үр дүнд гэр хороололд ажилгүйдлээс болж хүмүүс архинд орсон хүмүүст туслах зорилготой. Тус хөтөлбөрөөр хүмүүсийг архины хордлогоос  гаргах, нийгэмшүүлэх ажлыг хийж байна. Мөн Туулын шугуйдад амьдарч нийгэмд үнэ цэнгүй болсон хүмүүсийг эмчилэн сувилж, оюун санаанд нь өөрчлөлт оруулж, урьд нь хийж байсан жолооч байсан нэг хүнийг буцаан ажилд нь оруулсан тохиолдол байгаа.

    - Та дүүргийнхээ ирээдүйн хөгжлийн талаар ямар төсөөлөл, бодолтой байдаг вэ?

    ХУД-ийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2012-2016 оны мөрийн хөтөлбөр гэж бий. Уг хөтөлбөрийн хэрэгжилт одоо 60 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, дундаа орсон гэсэн үг. Манай дүүрэгт  гэрэлтүүлэг, өргөн сайхан зам, орон сууцны хороолол дундах зам талбай, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж нэлээн баригдаж байна. Цаашид эвдэрсэн явган замгүй, ногоон байгууламжтай, захын хорооллын иргэд нь янз бүрийн байгалийн сөрөг нөлөөнд автагддагүй, амины орон сууцтай дүүрэг байх зорилт дэвшүүлсэн. Мөн XIV  хороонд “Заяа” хотхоныг барих 200 гаруй иргэд  үүсгэл санаачлага гаргаж  төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнийг нийслэлийн болон орон нутгийн засаг захиргаа дэмжих учиртай. Ингэвэл “Амины орон сууцтай Улаанбаатар”  хөтөлбөр хэрэгжиж  5-10 жилийн дараа Европын хөгжилтэй орнуудын адил амины орон сууцтай дүүрэг болох боломжтой гэсэн өөдрөг төсөөлөлтэй явдаг.

    Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе
    2025-04-25 15:25:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!