MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.ДОРЖДУЛАМ: ИРГЭДИЙНХЭЭ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙН ТУЛД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

    Н.ДОРЖДУЛАМ: ИРГЭДИЙНХЭЭ НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХИЙН ТУЛД ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

    2015-03-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХУД-ийн 14-р хорооны ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-ын дарга Н.Дорждуламтай  хэдэн хором ярилцсанаа хүргэе.

    -Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

    За баярлалаа. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.

    - Та Иргэдийн Төлөөлөгчийн хуралд хэдэн оноос эхэлж сонгогдон ажилласан бэ?

    2012 онд анх удаа орон нутагт МАН-аас нэр дэвшиж,  Хан-Уул дүүрэгт ганцаараа ялалт байгуулсан. Миний хувьд Өлзийт хороолол буюу Хан-Уул дүүргийн 14-р хороонд 11 жил Засаг даргын ажлыг хийж байсан. Засаг дарга байх үедээ нэлээн ажлыг амжуулж иргэдийнхээ төлөө иргэдийн дуу хоолой болж явж байсны хүчинд 83,5 гэсэн өндөр хувьтай ялж байсан. 

    -Мэдээж өнгөрсөн онд  хийж хэрэгжүүлсэн олон ажил байгаа байх. Тэдгээрээс онцлох  ямар ямар ажлыг дурьдах вэ?

    Орон нутгаас сонгодсон хүний хувьд иргэдийн захиас даалгаварыг сайн биелүүлэх байдаг. Өнгөрсөн онд орон нутгаа хөгжүүлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх энэ ажлуудад илүү анхаарал хандуулж ажилласан.  Өнгөрсөн оны 12 сарын 18-нд болсон чуулганаар Өлзийт хорооллын ард иргэдэд тулгамдсан 3 асуудлыг  2015 оны төсөвт сулгахаар  санал оруулсан.

    Өнгөрсөн онд хийсэн том ажлын нэг бол  “Өлзийт” хорооллын Засаг дарга байхаас эхлүүлээд 10 гаруй жил  хороогоо өөрийн гэсэн бие даасан сургуультай болгохоор хөөцөлдсөн ажил минь  биелэлээ олсон. Манай сургууль Яармагийн 60-р сургуулийн салбар сургууль гэж байсан бол энэ жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхлэн  бие даасан 59-р  сургууль болсон. Би яагаад энэ асуудлыг олон жил хөөцөлдсөн гэхээр аливаа нэг байгууллагын харьяа байна гэдэг өөрийн ямар нэгэн эрх мэдэл байдаггүй, хойд эхийн гар харсан хүүхэд шиг байдаг. Жишээлбэл хөрөнгө оруулж ирэхээр үндсэн сургуульд нь очдог цаашилбал үндсэн сургуулийнхаа хуучин эд зүйлсийг хэрэглэдэг гээд олон асуудал байсан бол одоо өөрсдийн гэсэн Захиралтай болж үйл ажиллагаа нь явж байна.

    -Тэгэхээр 59-р сургууль өөрийн гэсэн байртай юу?

    Сургууль маань 1990-ээд онд баригдсан цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өөрийн гэсэн байр байдаггүй. Ийм учраас сургууль,  цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж холбогдох хүмүүст албан бичиг их явуулсан.  Үүний үр дүнд өнгөрсөн жил цэцэрлэг ,сургуулийн цогцолбор төсөвт суугаад барьж эхэлж байгаа. Гэхдээ энэ шинэ байранд бага сургууль орно, ахлах сургууль хуучин байрандаа байна. Уг нь 2008 онд Засаг дарга н.Загджавыг байхад сургуулийн барилгыг барина гээд газрын асуудлыг шийдээд захирамж нь гарсан. Тэр захирамж тухайн үеийн сургалтын менежер байсан, одоогийн захирал Х.Байгаль –д хадгалуулаад 2-уулаа 620 хүүхдийн сургуультай болно гээд баярлаж  байсан. Тэр маань багасч бага сургууль болоод ороод ирсэнд би харамсаж байгаа. Уг нь 620 хүүхдийн суудалтай сургууль барьсан бол бид нар өнөөдөр дахиад спорт, урлагийн заал гэж хөөцөлдөхгүй байсан. Намайг Засаг дарга байхад манай хорооны хүн ам 2000 гаруй хүн амтай ямар нэг бүтээн байгуулалт хийгдэхээр хүн ам хүрэхгүй гэсэн шалтгаан хэлдэг байсан. Тэгвэл манай хүн ам өдрөөс өдөрт өсөж  4329-д хүрсэн байна. Сүүлийн 1-2 жилд манай хорооны хүн ам хурдацтай өссөн цаашид ч хүн ам өсөн нэмэгдэх байх. Тэгэхээр зайлшгүй сургууль хэрэгтэй одоо манай сургууль 590 гаруй хүүхэдтэй байна. Мөн уяач хүүхдүүд  түр суугчаар байдаг. Тэдгээр хүүхдүүдийг явах юм бол 540-өөд манай суурьшлын бүсийн хүүхдүүд байгаа. Одоо байгаа сургууль 1990-ээд онд баригдсан цэцэрлэг, яслийн кабинет гэж баригдаж байсан шаардлага хангахгүй зарим анги танхим гадагшаа ямар ч цонх байхгүй бүгчим байранд байдаг. Спорт урлагийн заал барих газрын асуудал 100 хувь шийдэгдсэн. Одоо энэ асуудлыг хөөцөлдөөд явж байна. Бас конвецын гэрээгээр шийдэгдэх юм шиг байна

    -Танай хороо хотоос алслагдсан хороодын нэг. Тийм учраас иргэдийн ажлын байр нэмэгдүүлэхэд та иргэдтэйгээ хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

    -Манай хороо Улаанбаатар хотоос 25 км зайтай хороо. Иргэд нь мал аж, ахуй газар тариалан эрхэлдэг. Иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ферм хөгжүүлэх, иргэдээ мал аж ахуйтай болгох, газар тариалан эрхлүүлэх зэргээр иргэдээ дэмжиж хамтарч ажиллаж байна. Манай хороонд ер нь бол ажлын байр хомс байдаг. Гэвч манай иргэд өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгож ажиллаж байна. Тухайлбал хувийн цэцэрлэг байна.Тэнд бас нэлээд хэдэн хүн ажлын байртай болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн онуудад хийлгэж байсан  хэдэн худаг бий болсон. Тэдгээр худгуудад шинээр ажлын байр бий болсон. Түүнчлэн түр ажлын байраар хангах тал дээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч ажиллаж байна. Мөн иргэд өөрсдөө бүлэг болж  шинэ ажлын байр бий болгож байна. Тухайлбал манай хороонд хэд хэдэн оёдлын цех байгаа. Нэг нь гэхэд хуучин богончигт ажлын байр бий болгож засварлаад 4-5 эмэгтэй үйл ажиллагаагаа явуулж өөрсдийн орлогоо нэмэгдүүлж байна. Энэ чиглэлийн ажлыг нэлээн сайн дэмжиж ажилладаг.

    -Хотоос алслагдсан хорооны хувьд замын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

    -Олон жил замын асуудлыг хөөцөлдсөн. Өлзийт хорооллын замыг сайжруулж шувуун фабриктай холбомоор байна гээд олон бичиг дээш нь явуулсны үр дүнд дутуу ч гэсэн зам тавигдаж байгаа 9,6 км зам шувуун фабриктай холбогдохоор суурь нь тавигдсан. Энэ зам  конвецын чиглэлээр баригдаж байгаа долдугаар сард  ашиглалтанд бүрэн орно.  

    -2015 онд ямар ажлууд хийгдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

    Төлөөлөгчийнхөө хувьд маш олон асуудлыг ИТХ-д санал болгож оруулдаг. Энэ жил миний гурван асуудлын ганц нь дэмжигдсэн. Ганц гэхгүй би бас баярлаж байгаа. Манайхан  намайг ардын намынх гэж ялгаад байдаггүй л дээ. Тэгэхдээ бүлэг дээр шийдсэн гэдэг хариу маш их авдаг. Би тэр бүлэгт орох эрх байдаггүй миний шаардлага тавьсан асуудлууд дандаа унаж байдаг болохоор сүүлдээ их гомддог, урам хугардаг байсан. Гэсэн ч би өөрийгөө зоригтой байлгах гэж хичээж ажилладаг. Яагаад гэхээр миний 400 гаруй  ард түмэн намайг чадна гэж  сонгосон  учраас би чадах ёстой гэж боддог.  Дараагийн сонгуульд өрсөлдөх, өрсөлдөхгүйн надад хамаа байхгүй би өөрөө байгаа хугацаандаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа хугацаандаа иргэдийнхээ дуу хоолой болж ажиллах болно.

    Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!