MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.ХАДБААТАР: Харьяалалгүй ахмадуудын асуудалд төр анхаарлаа хандуулах цаг нь иржээ

    Л.ХАДБААТАР: Харьяалалгүй ахмадуудын асуудалд төр анхаарлаа хандуулах цаг нь иржээ

    2015-03-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    “Хан-Уул” дүүргийн  ИТХ-ын төлөөлөгч Л.Хадбаатартай  хэдэн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр дүүргийнхээ Ахмадын хорооны дарга бөгөөд Гадаад, харилцаа, хамтын ажиллагааны хороон даргын албыг давхар хашдаг юм.

    - Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу.

    Сайн сайн байна уу. Сайхан хаваржиж байна. Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

    -Та анх ИТХ-д 2012 онд сонгогдсон. Энэ хугацаанд иргэдийн талархалыг хүлээсэн ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

    Миний бие 2012 онд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд X хорооноос  сонгогдож,  СӨХ-д орон сууц, орчны тохижилтыг хөгжүүлэх чиглэлээр н.Ганчимэг захиралтай хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд  тухайн орон сууцанд нэг сая 400 мянган төгрөгийн хөрөнгөөр дөрвөн төмөр хаалга авч, оршин суугчдыг айх аюулгүй амьдрах орчныг нь бүрдүүлсэн.  Үүнээс гадна нэн ядуу болон  эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх ажлыг хувийнхаа зүгээс зохион байгуулж ирсэн. Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сард  хорооныхоо иргэн  н.Цасчимэгийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдэд тэргэнцэр  хандивласан бол  Оюун гэх  охины сурах орчныг нь бүрдүүлж  компьютерийн  иж бүрдэл авч өгсөн  зэрэг  тусламж үзүүлж ажиллалаа.

    Өнгөрсөн жил  модон морь жилийн сар шинийн баярыг угтаж  хорооныхоо амьжиргааны түвшингээс доогуур орлоготой ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэн тавгийн идээг хувиасаа гарын бэлэг болгон өгсөн.  Эдгээрээс иргэдийн талархлыг хүлээсэн нэгэн чухал ажил бол манай ИТХ-аас санаачлан X хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн даваанд  автомашин,  мотоцикль уралдахыг хориглосон явдал байлаа. Учир нь  тэндхийн   Туул голын сав газар болон Морингийн давааг  туурь болгож байгаль орчинд маш их сөрөг нөлөө үзүүлсэнээс гадна  иргэдийн  бухимдлыг төрүүлдэг байсан  юм.  Бидний зүгээс энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн Байгаль орчныг хамгаалах  тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.24-р зүйлийг үндэслэн Дүүргийн ээлжит гуравдугаар хуралдаанаас автомашин, мотоцикль уралдахыг хориглосон шийдвэрийг гаргасан нь иргэдийн талархлыг хүлээсэн юм.

    -  Аливаа улс орон,  дүүрэг,  хороодын хөгжил цэцэглэлт,  бүтээн байгуулалт иргэдийн санаачилга, дэмжлэгээр хөгжиж цааш явдаг. Танай дүүргийн хувьд иргэдийнхээ санаа бодлыг хэр сонсч, тусган авч ажилладаг вэ?

    - “Хан-Уул” дүүргээс  сонгогдсон УИХ-ын гишүүн  Л.Болд,  Ц.Оюунгэрэл нартай хамтран өнгөрсөн жил иргэдийн уулзалтыг дөрвөн удаа зохион байгуулсан. Үүнд дүүргийн иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хэрхэн хийх талаар хэлэлцсэн юм. Мөн 2013 оны есдүгээр сард  Х хороодын төсвийн санал асуулгын талаар иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонссон нь иргэдийн талархалыг хүлээсэн.

    - “Хан-Уул” дүүрэг хэчнээн ахмадуудтай вэ, тэдэнд ямар тусламж дэмжлэг үзүүлдэг талаар яривал?

    2014 оны хоёрдугаар сарын сүүлээс Ахмадын хороон даргын ажлыг хүлээж авч байлаа.  Манай “Хан-Уул”  дүүрэгт  нийт  10 мянга гаруй ахмад оршин суудаг. Энэ тоо жилээс жилд өсч байна. Учир нь шинээр тэтгэвэрт гарч байгаа ахмадын тоо нэмэгдсэнтэй холбоотой.  Мөн тэтгэврийн  наснаасаа өмнө янз бүрийн нөхцөл байдлаар эрт тэтгэвэртээ гарсан иргэдийн тоо  эрс нэмэгдэж байгаа нь сүүлд хийсэн бүртгэлийн тоо баримтаас харагддаг. Эдгээр 10 мянга гаруй ахмадаас гадна харьяалалгүй ахмад гэж бий. Харьяалалгүй ахмадуудын тоонд ихэвчлэн тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан ахмадууд ордог.  Бид  бүх л боломжоо ашиглан үнэхээр боломжгүй өндөр настанууддаа таван ханатай гэр өгөх, нэн шаардлагатай зүйлээр нь туслах ажлуудыг үе шаттай зохион байгуулдаг. Энэ тал дээр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон Тамгын газраас их дэмжин ажилладаг.  Мөн дүүргийн ахмадын хорооны зүгээс “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг дүүргийнхээ ИТХ-ын Нийгмийн бодлогын хороогоор хэлэлцүүлэхээр ахмадуудаасаа ирсэн санал хүсэлтийг уламжилсан байгаа.

    - Ахмадын хорооны зүгээс харьяалалгүй ахмадууддаа гэр олгох,  “ахмадын өдөр”-өөр үнэгүй эмнэлэгийн үзлэгт хамруулах зэрэг тусламж  үйлчилгээний ажлыг хийдэг. Гэсэн хэдий ч өндөр настан бүрт хороо,  дүүргийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй ажил хүрдэггүй. Өнөөдөр тэдэнд ямар асуудал, хүндрэл бэрхшээл ихэвчлэн  тулгамдаж байна вэ?

    - Ер нь харьяалалгүй ахмадуудын асуудал их хүнд байдаг. Засгийн газраас харъяалалгүй ахмадуудад жилд нэг удаа 10,000 төгрөг өгдөг байсныг, жилд хоёр удаа болгож, цагаан сар болон наадмаар өгдөг болгоё гэсэн асуудал тавигдсан. Үүнээс гадна 1990 оноос хойш 10 дугаар сарыг “Ахмадын сар” болгон  тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Дүүргийн зүгээс орон гэргүй, харж хандах хүнгүй, өрхийн орлого бага ахмадуудад тэр болгон туслах нөөц, боломж нь хомс байдаг. Гэсэн ч бид боломжийнхоо хэрээр ажилладаг. Тухайлбал, харьяалалгүй  ахмадуудаа бүртгэх, гэр олгох, эмнэлгийн үзлэгт хамруулах зэрэг олон ажлыг санаачилан хэрэгжүүлж байгаа.

    Ярилцсанд  баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.


    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!