MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун: 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуун: 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    2015-03-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email


    Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Пүрэвчулуунтай цаг үеийн байдал болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынх нь талаар хэдэн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

    -Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе.

    -Сайн та сайн байна уу.

    -Та иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэдэн оноос сонгогдож ажиллаж байна вэ?

    -2008-2012 онд Хан-Уул дүүргийн 6-хорооноос Иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдон ажилласан. Харин  2012 онд 15-р хорооны иргэдээс сонгогдон ажиллаж байна.

    2008-2012 онд хийсэн томоохон ажил гэвэл 6-р хороонд 120 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Тус хороо маань яармагт байдаг ба 8000 гаруй иргэнтэй мөртлөө сургууль, цэцэрлэг байхгүй байсан. Бусад төлөөлөгчидтэйгээ хамтран сангийн яаманд санал оруулан төсөв шийдвэрлүүлэн 189-р цэцэрлэгийг ашиглалтад оруулж байсан.  Одоо 6-р хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 хувь нь 189-р цэцэрлэгт явж байгаа.Энэ бол маш том ажил байсан. Мөн хороо, өрхийн эмнэлэг цагдаагийн цогцолбор барилгыг ашиглалтад оруулсан боловч дотор заслыг хийгээгүй байсан. Өрхийн эмнэлэгт 25 сая төгрөгний засвар хийсэн мөн дээврийг засварласан байгаа. Гаднах хүүхдийн тоглоомын талбай гудамж талбайг зассан гээд олон биет ажлуудыг хийж дуусгасанаа дурьдахад таатай байна.

    -Энэ  онд хэрэгжүүлэх онцлог ажлынхаа талаар ярихгүй юу?

    -Манай 15-р хороо нь бүтээн байгуулалт ид өрнөж байгаа хороо бөгөөд 2012 онд 11 мянга гаруй хүн амтай байсан бол олон хотхон орон сууц ашиглалтад орсноор хүн ам нь 21 мянга болтлоо өссөн. Ийм учраас хороог хоёр хуваах талаар нийслэлд хандсан боловч энэ жил боломжгүй гэж үзэж хороонд ажиллах боловсон хүчний орон тоог нэмж өгсөн. 21 мянган хүн амтай хэрнээ ганцхан 115 дугаар сургуулиас өөр улсын сургууль мөн цэцэрлэг байхгүй. Харин хувийн 20 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн төлөөлөгч н.Байдрагаар дамжуулаад 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг сургуулийн барилга 2-3 жилийн өмнө  баригдаж дуусах байсан боловч газрын маргааны асуудлаас болоод хойшлогдсон. 

    Том хорооллууд баригдаад байгаа хэрнээ сургууль, цэцэрлэг барихгүй байна. Уг нь бол сургууль, цэцэрлэгийг нь шийдвэрлэх ёстой. Улсын комисс хүлээж авсны дараа иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг хаана байна гээд асуудал ярьдаг. Цаашдаа бид  барилгын компаниудад газар өгөхдөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг заавал байна гэсэн шаардлага тавьж байж газрын зөвшөөрөл өгдөг болох хэрэгтэй. Харамсалтай нь энэ эрх дүүрэгт байхгүй байна.

    -Танай хорооны иргэд эрүүл мэндийн үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авч чадаж байна уу?

    -15-р хорооны хувьд өдөрт 80-100 хүн дүүргийн эрүүл мэндийн төвд  ирж үйлчлүүлж байна. Өрхийн эмнэлгээ мэдэхгүй, эсвэл олоход хүндрэлтэй учраас шууд 2-р шатны эмнэлэг буюу дүүргийн эрүүл мэндийн төвд  ирж үйлчлүүлдэг. Уг нь бол өрхийн эмнэлгээр үйлчлүүлээд шаардлагатай бол 2-р шатны эмнэлэгт үзүүлэх ёстой. Энэмэтчилэн олон тулгамдсан асуудал байна. Цаашдаа эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахын тулд ажиллаж байна. ,,

    -ИТХ тэргүүлэгчийн хувиар хүүхдэд хандсан ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

    -ИТХ-аар 2013-2017 он хүртэл “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн жил энэ хөтөлбөрт 1 тэрбум төгрөг баталсан. Үүнээс боловсролын чиглэлд 800 сая төгрөг эрүүл мэндийн чиглэлд 200 сая төгрөг баталсан. Энэ жилийн хувьд энэ төсөлд 800 сая төгрөг баталсан. Ирээдүйн эзэд болсон багачууд эрүүл саруул, боловсролтой байвал манай улсын ирээдүй хөгжин дэвшинэ. Нэг дүүргийн хувьд ийм хөтөлбөр санаачлаад хэрэгжүүлж байгаа нь ололт.

    Мөн 2011 онд “Эрүүл хүүхэд”  аян явагдан хүүхдийн өвчлөлийн түвшинг тогтоохоор үзлэгийг нийгмийн даатгалын хөрөнгө оруулалтаар хийсэн. Нийт хүүхдийн 70 хувь нь өвчлөлтэй байна. Эдгээр хүүхдийн 80 хувь нь шүдний өвчлөлтэй ялангуяа 5-10 насны хүүхдийн шүдний эрүүл мэнд үнэхээр анхаарах түвшинд хүрсэн байсан. Гэвч эрүүлжүүлэх гэхээр тоног төхөөрөмж, эмч ажилчдын хүртээмжгүй байдлаас болоод чадахгүй байсан. Харин  “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрын хүрээнд 46 сая төгрөгөөр хүүхдийн шүдний кабинет байгуулсан. Энэ кабинет урьдчилсан сэргийлэх үзлэг хийх, ломбодох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Дүүргийн хөрөнгө оруулалтаар шүдний түрхлэгийн 2 жилийн хэрэгцээг өгсөн байгаа. Нэг дүүрэг ийм ажил хийнэ гэдэг бол  том амжилт. Дээрхээс гадан манай дүүргийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх нэгдсэн эмнэлэг дээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин, хүүхэд эрүүл болоод ирэхээр тоглох орчинг бүрдүүлж өгсөн. Энэ ажилд ИТХ, Засаг дарга Ж.Ганхуяг нар хамтран нэлээн хөрөнгө оруулалт хийж ажилласан. 2015 онд хүүхдүүдэд хандаж ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зам хийж өгөх зэрэг олон ажил хийхээр төлөвлөж байна. Ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж байна. Ахлах ангийн сурагчдад энэ нь цаг үеэ олсон сургалт болох байх учир нь сонгогдсон төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөх юм бол их өгөөжэй, сонирхолтой сургалт болно гэж бодож байна.

    - 2015 оны хувьд ИТХ ямар асуудалд илүү анхаарал хандуулж ажиллах вэ?

    -Бага сургууль, цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Мөн ахлах сургууль барихаар төлөвлөж байна. Хотхон болгонд концессын гэрээгээр сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, хүүхдийг багаас нь эрүүл аюулгүй байдалд өсгөх тал дээр анхаарах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллахаар төлөвлөөд ажлуудаа эхлүүлээд байна.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!