MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД 2-р хорооны ИНХ-ын дарга Б.Энх-Хөдөлмөр: Энэ онд олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

    ХУД 2-р хорооны ИНХ-ын дарга Б.Энх-Хөдөлмөр: Энэ онд олон шинэлэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

    2015-03-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Танд энэ өдрийн мэнд хүргэе.

    -Баярлалаа.

    -Та ХУД-ийн Иргэдийн Нийтийн хуралд хэзээнээс эхлэн сонгогдож ажиллаж байгаа вэ?

    -Иргэдийн нийтийн хурлын даргын сонгуульт ажлыг 2008 оноос хойш хийж байна. Иргэдийн нийтийн хурлын дарга нь хурлын анхан шатны нэгж бөгөөд иргэдтэйгээ шууд тулж ажилладаг  онцлогтой байгууллагын удирдагч юм. Намайг анх ажлаа авч байхад манай хороонд иргэний танхим гэж байсангүй. Тийм учраас иргэдийг өөрийн хорооныхоо дэргэд тойргийн УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, өөрийн хорооны  ИНХ-ын дарга болон Засаг дарга, хорооны иргэдтэй уулзах боломжоор хангах, бүхий л төрлийн мэдээллийг олж авах, чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх төвийг бий болгох нь зүйтэй юм байна гэж үзээд  санаачлан анхны “ Иргэний мэдээллийн төв” -ийг  ИНХ-ынхаа дэргэд байгуулан ажиллуулсан нь үр дүнгээ өгсөн төдийгүй одоогийн “Иргэний танхим”- ын эхлэл болсон. 

    “Иргэний мэдээллийн төв”- ийг  байгуулахад манай хорооноос дүүрийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхжаргал, Д.Жанлав нар  их тусалж дэмжиж ажиллаж байсныг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.  Хорооны ИНХ бол хурлын анхан шатны нэгж болох учраас байнгын үйл ажиллагаатай байж иргэдийг үнэн  бодит мэдээллээр хангах, бүхий л шатны хурлын үйл ажиллагаа, гарсан тогтоол, шийдвэрүүдүүдийг сурталчилах, тойргийн УИХ-ын гишүүд,  Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хийсэн ажлыг болон  Иргэдийн нийтийн хурлын эрх, үүрэг, үйл ажиллагаа, ямар ажил хийдэг талаар иргэдэд сурталчилан таниулах зорилгоор самбар гарган ажиллаж байна. Түүнчлэн иргэний танхим нь интернэттэй учир иргэд  хүссэн мэдээ мэдээллээ интернэтээс авах, өдөр тутмын сонинг цаг тухай бүрт нь унших, зурагтаар цаг үеийн мэдээллээ авах боломжтой. Иргэний танхимаар хорооны иргэд тэр дундаа ахмад настанууд ихээр ирж үйлчлүүлдэг.

    -Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач?

    -Өнгөрсөн онд манай хорооны ИНХ болоод “Иргэний танхим”-ын хувьд ахиц дэвшилттэй, амжилтаар дүүрэн жил байлаа. Тухайлбал, манайх Иргэний танхимаа шинэчлэн тоног төхөөрөмжөө сайжруулсан. Техник тоног төхөөрөмжөө шинэчилснээр иргэд иргэний танхимаар үйлчлүүлэхдээ бүх талын мэдээлэл авах боломж бүрэн бүрдсэн ба хурлаа хийх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болсон. Дүүргийн ИТХ-аас хороодынхоо ИНХ-ын ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах, Иргэний танхимыг  тохижуулах, цаашид ажиллах боломжийг бий болгоход  анхаарч ажилласнаар ажлын ахиц гарч байгаа билээ.

    Мөн дүүргийн хороодын ИНХ-ын дарга нар 2008 онд анх санаачлан “Дарга нарын зөвлөл”-ийг  байгуулан ажиллаж байна. Энэ зөвлөл нь олон шинэлэг ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлээд байна. Зөвлөлийн хийх ажлын  саналыг ИТХ-ын дарга Д.Батбилэг дарга, ажлын албаны дарга Б.Бас-Оргил, Иргэний оролцоо хяналтын хэлтсийн дарга Б.Хандсүрэн нар хүлээн авч дэмжин хамтарч ажилласанд талархал илэрхийлж байна. Бидний хамтарч ажилласны үр дүнд бүх хорооны “ Иргэний танхим”-ыг  дунджаар 8 орчим сая төгрөгний хөрөнгө гаргаж тохижуулсан, Иргэний танхимын орон тооны ажилтантай болгож ажлын цагаар иргэдийг хүлээж авч уулзаж мэдээлэл өгч байгаад иргэд баяртай байна. Манай хорооны хувьд эхлээд “Иргэний мэдээллийн төв” анх санаачилж байгуулан ажиллуулсан бөгөөд  дараа ерөнхийлөгчийн зарлигаар “Иргэний танхим” болгон өргөжүүлэн ажиллаж байна. Цаашид бид нар Иргэний танхимыг  “Иргэний хөгжлийн төв” болгон иргэд хөгжөөд гардаг болгохоос гадна нийслэлийн тэргүүний  Иргэдийн нийтийн хурал, Иргэний танхим болохоор зорилт тавьж ажиллаж байна. Мөн хороондоо иргэний нээлттэй хэлэлцүүлэг 2 удаа зохион байгуулсан. Нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлыг мэдэрсэн. Учир нь замын хөдөлгөөний талаар  ард иргэд хурал дээр байнга ярьдаг  19-р хорооны “Жаргалант” үйлчилгээний төвийн талбайд  машин зогсоомооргүй байна гэх мэтээр. Иргэдийг үйлчлүүлэхэд саад болж байна гэж иргэд хурал болгон дээр саналаа хэлдэг байсныг харгалзан  замын цагдаагийн хэлтэстэй хамтраад нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж энэ жилдээ багтаагаад 19-р хорооллын зам дагуу авто машины  хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болсон. Үүнийг дүүрэг хүлээн авч 20 сая төгрөг төсөв гаргахаар болсон. Удахгүй 19-р хорооллын “Жаргалант” үйлчилгээний төвийн машины зогсоолыг асуудлыг шийдэхээр болсон юм.

    -Энэ онд дарга нарын зөвлөлөөс ямар ажил шинээр санаачлаад ажиллаж байгаа вэ?

    - Иргэдийн нийтийн хурлын дарга нарынхаа зөвлөлөөр нэг хороонд 2 шинэлэг ажил хийхээр тогтсон. Нийт 16 хороо гэхээр  32 шинэлэг ажил хийгдэнэ. Манай хорооны хувьд бүх ажлаа албан бичгээр авч хариу өгч хэвшсэн байгаа.  Мөн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид  сард  3-4 удаа хуралддаг.  Энэ ондоо иргэний танхимаа тогтмол ажиллуулж иргэдтэйгээ нээлттэй хэлэлцүүлэг тогтмол хийж төр засгийн хийж байгаа ажлыг иргэддээ сурталчилан таниулан ажиллахаар төлөвлөж байна. 

    -Хан-Уул дүүргийн хувьд боловсрол, хүүхдэд хандсан олон ажил зохион байгуулдаг. Тэгвэл танай хорооны хувьд энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

    - Өнгөрсөн жил бид 75-р сургуулийн болоод тойргийн сургуулиудад хүүхдийн хүмүүжлийн талаар болоод цагдаагийн хэсэгтэй хамтран замын хөдөлгөөний дүрмийн талаар сургалт зохион байгууллаа. Үүнээс гадна “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил “Арона” шүдний эмнэлэгтэй хамтран 52,75-р сургуулиудын нэг ангийн хүүхдүүдийн шүдийг хамгаалах хамгаалалт хийлгэсэн. Энэ ажил маань эцэг, эхчүүд хүүхдүүдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болсон. Цаашид энэ ондоо ард иргэдийн төлөө нэлээд ажил хийхээр төлөвлөөд явж байна.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!