Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнөөдөр “Хан-Уул” дүүргийн Соёлын ордонд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн эмэгтэйчүүдээ хүлээн авлаа. Уг баярын үйл ажиллагаанд “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг болон “Хан-Уул” дүүргийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн н.Хандсүрэн, “Хан-Уул” дүүргийн II хорооны Засаг дарга Ч.Нарантуяа нар оролцсон юм.
“Бид хамтдаа чадна” уриатай энэхүү баярын үйл ажиллагаанд урлаг соёлын олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлж эмэгтэйчүүдээ баярлууллаа.