MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД 2-р хорооны Засаг дарга ИТХ-ийн төлөөлөгч Ч.Наранцэцэг: Дахин төлөвлөлтөнд иргэд идэвхтэй оролцож байна

    ХУД 2-р хорооны Засаг дарга ИТХ-ийн төлөөлөгч Ч.Наранцэцэг: Дахин төлөвлөлтөнд иргэд идэвхтэй оролцож байна

    2015-03-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Танд энэ өдрийн мэнд хүргэе!

    -Баярлалаа уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

    -Хоёрдугаар хорооны иргэдийн нийтийн хурал хийж хэрэгжүүлж байгаа ажлаас яриагаа эхлэе?

    -Иргэдийн нийтийн хурлын хувьд хорооны иргэдтэй уулзаж орон нутгийн хөгжлийн сангаар хийх ажлаа танилцуулсан.

    Манайх орон нутгийн хөгжлийн сангаас 108 сая 400 мянган төгрөг хувиарлагдсан. Үүнээс хамгийн том ажил гэвэл хивсний 33-р байрны дээврийг засварласан. Мөн 18, 28 ,23-р байрны сагсны тоглоомын талбайг шинэчилсэн байгаа. Энэ ажил дээр иргэд бүлгээрээ гар биеэр оролцсон болно. Харин иргэд бүлгээр ажиллаж байна гэдэг нь ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Мөн залуучуудынхаа дунд сагсны тэмцээн зохион байгуулсан бөгөөд энэ ажилд нийт 16 хорооны хүүхэд, залуучууд идэвхтэй оролцож шилжин явах цомоор шагнасан. Мөн дүүргийн бүх сургуулийн сурагчдын дунд “Намрын уянга” сэдэвт яруу найргийн уралдаан зохион байгуулсан. Уг уралдаанд 115-р сургууль нэгдүгээр байранд шалгарсан.

    -Энэ онд Иргэдийн хурлын төлөөлөгчийнхөө хувьд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

    -Энэ жилийн хувьд нэлээд олон ажил төлөвлөж байгаагийн хувьд иргэд залуучуудын дунд  шинэлэг ажил зохион байгуулахаар зорьж байна. Тухайлбал, явган аялал болоод залуучуудын дунд олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулна. Дараагийн том ажил бол  манай хороонд байдаг 43 байрны хаалгыг  янзлана. Мөн нэхмэлийн 13 байр дахин төлөвлөлтөд орсонтой холбогдуулан. Энэ сарын 1-15-ны хооронд  иргэд маань байраа суллаж өгөхөөр тохирч байна. Түүнчлэн 19-р хорооллын  арын 22 байрны дотор хаалгыг коджуулах зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

    -Нутгийн өөрөө удирдах ажилд иргэд идэвхтэй оролцож байна уу?  

    -Миний бодлоор нутгийн өөрөө удирдах ажилд иргэд идэвхтэй оролцдог. Хорооны хувьд айл өрхтэй интернэтээр харилцахаас гадна өөрсдийн хийж байгаа ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байна. Удахгүй манай 2-р хороо нь дээр ухаалаг самбар нээж ажиллуулах гэж байгаа. Ингэснээр иргэд хорооны байранд өөрсдөө орж ирээд ухаалаг самбар дээр ажиллаж төрийн үйлчилгээний талаархи мэдээллийг авах боломжтой болно.

    -Сүүлийн жилүүдэд хороодод цэцэрлэгийн хүртээмж муутай байгаа. Танай хороонд цэцэрлэгийн хүртээмж хангалттай байж чадаж байна уу?

     -27-р цэцэрлэг шинээр дахин 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо. Энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ж.Ганхуяг даргаар мөнгийн шийдүүлэн ажиллалаа. Мөн орчлон 101,102 байр сургууль барихаар төлөвлөсөн байгаа. Газар нь байгаа учир нийслэлд өргөн барьсан байгаа. Ингээд хороо маань 3 цэцэрлэгтэй дахиад 2 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм бол хүүхдүүд бүрэн цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Мөн манай хорооны нутаг дэвсгэрт хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудтайгаа байнгын харилцаатай байдаг. “Номин Холдинг” цэцэрлэг амьдрал нь хэцүү 10 хүүхдийг үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд  амжиргааны түвшин доогуур иргэдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй авдаг. 

    -Энэ онд  танай хороонд ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

    - 1972 онд ашиглалтад орсон 19-р хорооллыг  үйлчилгээний төв замаас эхлээд олон ажил байгаа. Үүнийг засварлахийн тулд 20 сая төгрөг төсөв батлагдсан. Нутаг дэвсгэрийнхээ байгууллагатай хамтран энэ үйлчилгээний төсвөө баталсан. Дүүргийнхээ 50 жилийн ойд зориулж  19-р хорооллын үйлчилгээний байгууллагуудтай хамтран 20 сая төгрөг дээр нь нэмж орчин үеийн шаардлага хангасан үйлчилгээний төв болгохоор зорьж байна. Үүнийг  батлуулах бол том ажил юм. Дөрөвдүгээр сараас дулаарахаар энэ ажил маань эхэлнэ. Мөн хороонд иргэний танхимтай төвтэй болсон байгаа. Түүнчлэн хурлын дарга байнга суудаг болсон. Удахгүй иргэдийн танхимд засвар орох гэж байгаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 45 сая төгрөг батлуулсан.

    -Танай хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн ажил ямар түвшинд явагдаж байгаа вэ?

    -1953 онд ашиглалтад орсон нэхмэлийн байрууд маань 16 давхар болох гээд оршин суугчид гэрээгээ хийсэн. Энэ бол бас их том ажил боллоо. Дүүргийн Засаг даргаар ахлуулсан үнэлгээний хороо маань маш сайн идэвхтэй ажилласан. Манай 13 байр шинэ байранд хоёр жилийн дараа орхоор иргэд гэрээгээ хийгээд түрээсийн байраа олоод байж байгаа. Иргэд энэ ажилд их идэвхтэй оролцсон өөрсдөө компаниа олж үнэлгээний хороонд материалаа өгсөн. Өмнө нь бид нар иргэдтэй төдийлөн нээлттэй байгаагүй  одоо боловч одоо хорооны бүх зүйл нээлттэй болсон. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд дүүргийн төлөөлөгч нар уялдаа холбоотой маш сайн ажилласан үр дүнд энэ ажил явагдаж байна гэж ойлгож байгаа.

    Сэтгүүлч: Х.Анар

    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!