Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2014 оны шилдэг хороогоор А.Бямбадолгор даргатай 8 дугаар хорооны хамт олон шалгарсан. Харин тус хорооны хамт олон өчигдөр бусад хороодын Засаг дарга нарт үзүүлэх сургалтыг хийлээ. Тус үзүүлэх сургалтын гол зорилго нь иргэдийн эрүүл аюулгүй байдлыг бүрэн хангах, тав тухтай орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд гол анхаарлаа хандуулан хэрхэн ажилласнаа таниулахад оршсон юм. Үзүүлэх сургалтын үеэр хорооноос санаачлан хийсэн ажлууд, дотоод бичиг хэрэг хөтлөлт, 2014 онд гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцлаа.
