Цахим тендерийн материал илгээх тухай:
Цахим
тендерт оролцогч ААН та бүхэн цахим тендерт оролцохдоо meps.gov.mn
сайтруу нэвтрэн Хамгаалалтын модуль бүрэн зөв суусан эсэхийг нягтлахийн
тулд урьдчилан Тендерийн урилга цэсний Тест хийх хэсэг луу орж тестийн
цахим тендерийн материал илгээж үзнэ үү.
Цахим тендерийн материал илгээхэд хамгаалалтын модуль болон тухайн
хэрэглэгчийн компьютерийн тохиргооноос шалтгаалж алдаа гарах тохиолдолд
доорхи тохиргоог хийнэ үү. Үүнд:
-Tools Цэсний Pop-Up blocker extension disabled байх;
-Tools Цэсний Compatiblity view settings enabled буюу checked байх
-Tools Цэсний Internet options Security->Custom Level-ийн Include
Local directory path when uploading files to a server гэсэн тохиргоо
Enabled байх ёстойг анхаарна уу.
Цахим тендер нь Internet Explorer хөтөч дээр ажиллахыг анхаарна уу.
Тендерийн материал илгээх үед гарах алдааг шийдвэрлэх
1. Internet Explorer-ынхоо Internet options-ийг сонгоно.
2. Гарч ирэх цонхны “Security” гэсэн tab-г сонгоно.
3. “Security” гэсэн tab дээрх “Custom level”-ыг сонгосноор гарч ирэх цонх дээрээс Downloads гэсэн хэсгийн File Download гэсэн модулыг Enable болгож сонгоно.
Дээрх үйлдлийг хийж OK дарж хадгалан интернэт хөтчөө (Internet Explorer) хааж, ахин эхлүүлээд www.meps.gov.mnсайт руу хэрэглэгчийн эрхээрээ нэвтрэн тендерийн материалаа илгээх, баримт бичиг хавсаргахад асуудал шийдэгдэнэ.
ХУД Худалдан авах ажиллагааны алба