2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтээрээ “Хангалттай” үнэлгээ авсан ХУД-ийн 1-р хорооны Засаг дарга Б.Болд, 2-р хорооны Засаг дарга Ч.Наранцэцэг, 6-р хорооны Засаг дарга Г.Золбаяр, 7-р хорооны Засаг дарга А. Мөнх-амгалан, 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, 13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн эдгээр шагнагдсан хорооны нийт ажилтан албан хаагчдад ЗДТГ-ын зүгээс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.