ХУД-ийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс нь Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгтэй хамтран төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, багаар ажиллах чадавхыг эзэмшүүлэх зорилгоор Засаг даргын Тамгын газрын албан хаагчидад “Захиргааны эрх зүйн акт болон гэрээний эрх зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд “Хан-Уул” дүүргийн Тамгын газрын дэргэдэх 10 гаруй хэлтсийн 60 гаруй албан хаагч оролцов. Энэ сургалтаар эрхзүйн үүрэг, худалдах, худалдан авах гэрээ, захирамж, барьцаа, гэрээ, баталгааны тухай хичээлийг хуульч, өмгөөлөгч Н.Цогжавхлан болон Удирдлагын академын эрхзүйн багш Р.Мужийт нар заасан юм. Энэ сургалт нь дүүрэг хэлтсийн албан хаагчдыг мэргэшүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог бэрхшээлд зөвлөмж, мэдээлэл өгөх зорилготой аж. Хувь хүн, аж ахуй нэгжүүдийн амьдрал дээр өргөн тохиолддог боловч алдаа гаргадаг зүйл буюу худалдах, худалдан авах гэрээ, иргэний зүйл заалт, зээл, эрх үүргийн тухай онцоллоо.
ХУД ЗДТГ