ХУД-ийн 16-р хороонд “Хүүхэд залуучуудын хөгжил” төв байгуулагдлаа.
ХЗХ-төвийн зөвлөл нь 8 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд залуучуудын төлөөлөл 6
оюутан, хорооны Иргэний танхимын ажилтан, нийгмийн ажилтан нар болно.
Уг ХЗХ төв нь “Буянт-Ухаа” цогцолбор 7-р сургуулийн зааланд нээлтээ хийж
сургуулийн ахлах ангийнхан болон залуучуудад өөрсдийн зорилго зорилтоо
танилцуулан цаашид хийх ажлынхаа талаар сурталчилгаа хийлээ. Нээлтэнд
ХУД-ийн Соёлын ордны менежер Д.Отгонбаяр, ХУД-ийн ХЗХ-төвийн нарийн
бичгийн дарга Жаргалсайхан, ХУД-ийн Гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн
нар болон хорооны Засаг дарга С.Сарангуа нар оролцон хүүхэд залуучуудтай
санал бодлоо солилцсон байна.