2015.02.25-нд НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын төлөвлөгөөний дагуу ХУД-ийн ЭХМК-ын үйл ажиллагаагаар туршлага солилцох үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа. Уг үзүүлэх сургуульд НДЕГ-ын ЭХМТК-ын дарга н.Мөнхтулга, ЭХМТК-ын гишүүд, дүүргүүдийн НДХ-ийн магадлагч эмч нар болон ЭМТ-дээс төлөөлөл оролцож ХУД-ийн ЭХМК-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.
Үзүүлэх сургуульд оролцогсод ХУД-ийн ЭМТ-ийн ЭХК-ын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өглөө.