MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ITB BERLIN-2015” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

    “ITB BERLIN-2015” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

    2015-02-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     


    Монгол Улс анх удаа гол Түнш орноор оролцох “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэд дарга, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй үзэсгэлэнгийн зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд БОНХАЖЯ-ныАялалжуулчлалынбодлогозохицуулалтынгазрындарга Б.Маргад,БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д. Гантөмөр, ГХЯ-ныГадаадсурталчилгаа, мэдээллийнгазрынзахирал Х. Мандахцэцэг, Аялал жуулчлал-Ирээдүй ТББ-ын тэргүүн Х.Есөнмөнх нарын төлөөлөл оролцлоо.

    Ирэх сарын 3-8-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болох олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд Монголын төр, засаг анх удаа өндөр ач холбогдол өгч түнш орноор оролцож буй тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэх юм.  Энэ удаагийн үзэсгэлэнд 190 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллагууд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс 170 мянга гаруй хүн үзэж сонирхох урьдчилсан тооцоо гарчээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал жуулчлалын хувийн хэвшлийн 16 тур оператор компани, хоёр зочид буудал, зочин байгууллагаар 50 гаруй аялал жуулчлалын компани үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

    Гол түнш орны хувьд манай улс Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаарх форум, дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон семинарууд, хэвлэлийн бага хурлууд, адал явдалт аялал жуулчлал, хурал цуглаан, бизнес аяллын хэлэлцүүлэгт улсаа төлөөлөн оролцоно. Мөн Монголын гэсэн өвөрмөц онцлогийг харуулсан сурталчилгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх юм. Монголын Улс “Монгол - Язгуурын нүүдэлчин”, “Монгол - Байгалиас заясан нүүдэлчин”, “Монгол - Байгальд ойр нүүдэлчин” гэх зэргээр монгол хэлнээ орчуулагдах “Mongolia - Nomadic by Nature” гэсэн нэгдсэн уриан дор “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна.

    Монгол Улс уг үзэсгэлэнд оролцсоноор:

    - 190 орны төлөөлөгчид оролцсон олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлд 100 мянган худалдан авагч, 8000 хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсаа сурталчилж, “Монгол Улс бол зайлшгүй зорин очих орнуудын нэг мөн”гэдгийг зарлана.

    -Үзэсгэлэнгийн үеэр болон дараа нь бүтэн жилийн турш Монголын талаарх мэдээлэл, сурталчилгааны баримтат киног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжуулан дэлхийн 570 сая гаруй  хэрэглэгчдэд хүргэнэ.

    - Манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ. “ITB Berlin”-д түнш орноор оролцсон улс орнуудын туршлагаас харахад жуулчдын урсгал даруй 15-30 хувиар нэмэгддэг судалгаа байна.

    - Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно.

    2014 онд Монгол улсад нийт 393 мянган жуулчин зорин ирж, салбарын орлого 253.8 сая ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 5.29 хувийг бүрдүүлжээ. Тэгвэл уг үзэсгэлэнд түнш орноор оролцсоны дараа буюу 2016 онд манайд зорин ирэх жуулчдын тоог нэг саяд, улмаар 2020 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавьж байна.

    Хэвлэлийн бага хурлын үеэр “Гаднаас ирэх жуулчдын тоо нэмэгдлээ гэхэд дотооддоо хэр бэлтгэл хангах вэ. Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулах вэ, аялал жуулчлалын компаниудад стандарт шаардлага тогтоох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хариуллаа.

    Тэрбээр “Монгол Улс аялал жуулчлалын салбарынхаа хөгжилд өндөр ач холбогдол өгч, “утаагүй үйлдвэрлэл” гэж нэрлэгддэг энэ үр өгөөжтэй салбарыг хөгжүүлье гэвэл хэд хэдэн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Юуны өмнө монголчууд язгуурын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээгчид хэдий ч орчин үеийн соёл, амьдралын хэв маягийг хэвшүүлж байж жуулчдыг татна. Тийм учраас аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан орчныг бүрдүүлэх чиглэлээр бид ажиллана. Аялал жуулчлалын компаниудад тодорхой стандарт тогтоож өгнө. Мөн аялал жуулчлалын маршрутыг тодорхой болгох, тэр чиглэлийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэт олон зүйлийг төрийн бодлогын төвшинд аваачиж,  Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийг батлуулахаар бид ажиллаж байгаа. Аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц болох Казиногийн хуулийн төслийг манай яамнаас өргөн бариад байна. Цаашдаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хийхээр төлөвлөсөн олон ажил байгаа” гэв.



    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!