XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын сар шинийн золголтоо хийлээ. Золголтод Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Л.Үнэнбат болон бусад удирдлагууд дүүргийн хэлтэс, хороодын төлөөлөлтэй золгосон юм.