Хөдөө аж ахуйн салбар нь сар шинийн баярын өмнө сайн малчин, тэргүүний тариаланч хамт олныг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас тодруулдаг уламжлалтай. 2015 онд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны “Сэвсүүл ногоон бүрд ХХК”-ийн хүлэмжийн аж ахуйн хамт олон “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор, Угтуул алтай ХХК –ийн /шувууны аж ахуй/ захирал Б.Батмагнай, 14 дүгээр хорооны ВМЦХ ХХК-ийн /сүүний үхрийн аж ахуй/ захирал Х.Ганхуяг нар “Нийслэлийн тэргүүний фермер”, мөн хорооны малчин Д.Жамъянсүрэн “Нийслэлийн сайн малчин”-аар тус тус шалгарлаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн нар Хангарьд ордоны хүндэтгэлийн танхимд гардууллаа.