С-ийн сагсан бөмбөгийн ”Сурагчдын лиг” 6 дахь удаагийн тэмцээн амжилттай явагдлаа.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөгийн “Сурагчдын лиг”-ийн 6 дахь удаагийн тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Боловсролын газар, ОХУ-ын Школьная баскетбольная лига “КЭС-БАСКЕТ” байгууллага, Монголын ҮндэснийСагсан бөмбөгийн холбоотой хамтран, 2015 оны 02 дугаар сарын 10-13-ны хооронд Буянт Ухаа цогцолборт амжилттай явагдаж дүнгээ гаргалаа..
. Тус тэмцээнд Нийслэлийн 9 дүүргээс эхний 2 байранд шалгарсан багууд 3 насны /15-17, 8-11, 12-14/ ангилалаар өрсөлдөв.
8-11 насанд хөвгүүдээс А.Сонинцэцэг багштай 52-р сургууль хөвгүүд хүрэл медаль, Саранцэцэг багштай 60-р сургуулийн охид мөнгөн медаль,13-14 насанд Г.Гэрэлт-Од багштай 52-р сургуулийн охид алтан медаль, Дэлгэрдалай багштай 7-р сургуулийн охид мөнгөн медаль, 15-17 насанд Г.Гэрэлт-Од багштай 52-р сургуулийн хөвгүүдийн баг хүрэл медалийг тус тус хүртэж авсан медалийн тоогоор Хан-Уул дүүргийн баг нийслэлд тэргүүлэв.
12-14 насанд 52-р сургуулийн охидын багийн тоглогч М.Цэлмэг шилдэг тоглогч, дасгалжуулагчаар 52-р сургуулийн багш Г.Гэрэлт-Од нар шалгарав.