НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолын дагуу Цахим хэлбэрээр өмчлүүлэх ажлын хүрээнд 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагаас хуанлийн 15 хоног үргэлжилж 02 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагт дууссан. 2 дугаар ээлжийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж, газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ажлын 10 хоног багтан сонгогдсон дүүргийн бүртгэл явагдаж байгаа хэсэгт өөрсдийн биеэр хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна.
Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршилд сонгогдсон иргэд дүүргийн ЗДТГ-ын байрны /Орчлон хороолол/ урд талд 27-р хорооны байранд.
Баянзүрх дүүргийн Их цуурай мөн Бага цуурайн амны байршилд сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албаны байранд.
Багануур дүүргийн Тариан булгийн 2 дугаар хэсгийн байршилд болон Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсийн байршилд сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудагиргэд Хан-Уул дүүргийн Соёлын төв ордонд тус тус бүртгүүлнэ.