MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ийн ИНХ-ын дарга Б.Алтанцэцэг: Иргэд ХЗХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа

    ХУД-ийн ИНХ-ын дарга Б.Алтанцэцэг: Иргэд ХЗХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа

    2015-02-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    -Гуравдугаар хороонд хийгдэж байгаа дахин төлөвлөлтын талаар яриагаа эхлэх үү?

    -Хорооны иргэдийн  нийтийн хурлын даргаар 2012 онд сонгогдсон. Манай хороо 10800 гаруй иргэнтэй бусад хороодыг бодвол хүн ам ихтэйд тооцогддог. Хороодтой харьцуулахад гэр хороолол бага орон сууцны хороолол ихтэй. Хорооны хувьд дахин төлөвлөлтөд орж байгаа хэд хэдэн байршил байгаа ба 21-р байрны  хувьд хуучин байраа нураагаад шинэ байр нь  баригдаад эхэлсэн. Өнгөрсөн онд 27, 28-р байрууд дахин төлөвлөтөд орж байр нь шинээр баригдаад ашиглалтанд орсон. Харин энэ онд 4, 8, 9-р байрууд дахин төлөвлөд орж байна. Иргэдийн бүлэг байгуулагдсан мөн СӨХ-ын дарга нар нь өөрсдөө бас иргэдээ зохион байгуулах, тендерт шалгарсан байгууллагуудтай гэрээ хийх ажлын явцууд сайн байгаа.

    -Танай хорооны иргэний танхимын үйл ажиллагаа  иргэдэд хэр их хүртээмжтэй ажиллаж байгаа вэ?

    -Шинээр иргэний танхимын ажилтантай болсон. Иргэний танхимын  ажилтан маань иргэд төр хоёрыг холбох гүүр болж ажиллаж чадаж байгаа. Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, шинээр гарч байгаа хууль, хуулийн хэлэлцүүлэг санал асуулгыг маш сайн зохион байгуулж байгаа. Манай хорооны иргэний танхим дүүргийн соёлын төвд байрлаж байгаа. 

    -Орон нутгийн хөгжлийн сангаар өнгөрсөн онд  ямар ажил хийгдсэн бэ?

    - Орон нутгийн хөгжлийн сангаас олгох төсөв хасагдсан боловч бид өнгөрсөн онд олон томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал манай хороонд хараагүйчүүдийн байр байдаг. Энэ байр  газар нутгийн хувьд Баянгол дүүрэгт ордог боловч уг байранд  Хан-Уул дүүргийн 200 гаруй иргэд амьдардаг. Тиймээс дунд гол дээрхи явган хүний гүүрийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иж бүрэн засварлаж, хурд сааруулагч хийсэн. Ингэснээр манай иргэдэд эрүүл аюулгүй газраар зорчих боломжтой болж байгаа юм. Мөн 7, 20 ,49-р байруудад авто зогсоол байдаггүй. Тиймээс “Эко” хавтангаар зогсоол хийж тохижуулсан. Манай хороонд 15,18-р сургуулиуд байдаг. Дээрээс нь цэцэрлэг олонтой 41, 46-р цэцэрлэг,мөн 28-р цэцэрлэг 4-р ясли хоёр маань 24 цагийн  үйл ажиллагаатай. Уг цэцэрлэгүүдэд зөвхөн манай хорооны иргэдээс гадна нийт дүүргийн хэмжээний хүүхдүүд ирдэг. Эдгээр цэцэрлэгүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн үлдсэн мөнгөөр шаардлагатай засваруудыг нь хийж өгсөн. Тухайлбал  28-р цэцэрлэг 1959 онд ашиглалтад орсноос хойш  сольж чадаагүй байсан хүүхдийн 1-р хоолны тогоо,  46-р цэцэрлэгийн 1-р хоолны тогоог нь сольж өглөө. Харин 41-р цэцэрлэгт хүүхдийн хүнс тэжээлээ бэлтгэдэг агуулахыг тохижуулсан бол 4-р ясли ашиглалтад орсноос хойш шинэчлээгүй байсан цахилгаан шитийг нь шинэчиллээ.

    Иргэд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийх ажлуудад саналаа хэр идэвхтэй өгч байгаа вэ?

    -Бидний хийсэн ажил бүгд иргэдийн санал хүсэлтийн  дагуу хийгддэг. Орон нутгийн хөгжлийн мөнгөнөөс гадна дүүргийн Засаг даргын хөрөнгөөс 15 сая төгрөг авч хорооныхоо 15-р сургуульд засвар хийсэн. Уг сургуулийн урлаг  заалыг тохижуулсан. Энэ онд манай хороонд орон нутгийн хөгжлийн сангаас 83 сая 53 мянган төгрөг хувиарлагдсан байгаа. Хийгдэх ажлуудын талаар хорооныхоо иргэдээс санал асуулга авч байна. Манай хороо гэр хороолол багатай боловч  073-р цэргийн ангийн ажилчидын  байр,  олимпийн байруудад халуун ус байдаггүй. Тиймээс энэ асуудлыг 2015 ондоо  шийдвэрлэхээр төлөвлөж байна. Гэхдээ иргэдээс санал авч байж шийдвэрлэдэг. Бид нар санаачлаад хийж болдоггүй.

    -Хороо бүрт ХЗХ байгуулагдаж байгаа. Танай хорооны хувьд энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ?

    - Манай хорооны ХЗХ-ны ажил жигдрээд явж байгаа. 100 сая төгрөгний төслийн саналыг ХЗХ маань аваад нийслэлд хүргүүлсэн байна. Иргэд энэ ажилд маш их  идэвхтэй оролцож байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчидийг дэмжих төв, хөдөлмөрийн хэлтэс хамтраад иргэддээ төсөл бичих зааварчилгааг өгч төслийг нь бичүүлээд зохион байгуулалтад оруулаад ажиллаж байгаа. Сар шинийн баярыг угтан ХЗХ-ны гишүүд хийсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа.

    -Иргэдийн нийтийн хурал хорооныхоо залуучууд, ахмадын байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

    -Иргэдийн нийтийн хурал маань хороо, залуучуудын байгууллага, ахмадын байгууллагтайгаа  маш сайн хамтарч ажилладаг. Энэ утгаараа манай гуравдугаар хороо дүүргийн хэмжээнд амар тайван хороогоор шалгарсан. Гэмт хэрэг бусад хороодтой харьцуулахад харьцангүй бага гарч байгаа. Энэ бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл маань сайн ажилласны үр дүн. Уг зөвлөлийн гишүүдийг эргүүлээр гаргах, өдөрт эргүүлээр гарч байгаа иргэдээ дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад цалинжуулж байгаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудынхаа бүрэн бүтэн байдлыг хангах хамгаалах зорилгоор бүлэг гаргасан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлаа давхар хийгээд явдаг. Ингэж хоорондоо уялдаа холбоотой ажилладаг учраас амар тайван хороогоор шалгарч чадсан.

    -Танай хорооны гэрэлтүүлэг, камержуулалт хэдэн хувьтай хийгдэж байгаа вэ?

    - Нийслэлээс болоод дүүргийн хөрөнгөөр гурвалжингийн гүүрний орчимд гэрэл тавьсан. Одоо камержуулах асуудлаар дүүрэгт санал хүргүүлээд байгаа. БХТН-ийн байрны явган хүний зам хүртэл гэрэлтүүлж чадсан. Орон сууцнуудын дундах гэрэлтүүлэг хийгдэж байгаа. Энэ онд мөн үргэлжлэн камержуулах болон гэрэлтүүлгийн ажил хийгдэхээр төлөвлөж байна.

    -Гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудад ослоос урьдчилан сэргийлэх үүднээс хяналт шалгалт хийгдэж байгаа юу?

    -Хорооны хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад дүүргийн мэргэжлийн хяналт, хөдөлмөрийн  хэлтэстэй хамтраад маш их анхаарч ажиллаж байгаа. Ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мөн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад шалгалтуудыг маш их хийж байгаа. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!