Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэхүү хурлаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцлээ.Тодруулбал, нэгдүгээрт ГХУСАЗЗ-ийн 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хоёрдугаарт Цагдаагийн II дугаар хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн тухай, гуравдугаарт Онцгой байдлын хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн тухай хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж даалгасан байна.