Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2012 оны хэрэгжилтийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг дахин гаргахгүй байх, худалдан авах ажиллагаанд хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллах, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар батлагдсан урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас албан даалгавар гаргасныг хүргүүлж байна.
