2-р сарын 4-6-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод ”Гамшиг онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал” сэдвээр 3 өдрийн сургалт амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ажилтан, албан хаагчид нийт 30 хүн оролцлоо.
Гамшиг, онгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын асуудлаар онол, арга зүйн мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан санал солилцох зорилготой энэхүү сургалт Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийг ивээх сан, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар хамтран “Гамшиг онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс