Орхон аймгийн улсын тэргүүний 9-р цэцэрлэг “Тоглонгоо суралцъя” сэдвийн дор сургалтын орчин бүрдүүлэлт, сургалт үйл ажиллагааны чиглэлээ тусгасан өдөрлөгийг аймгийн хэмжээний төрийн өмчийн 25цэцэрлэгийн 78 багш, удирдах ажилтнуудад сурталчлах ажлыг хийсэн байна.Тус цэцэрлэг нь Уурхайчин багийн нутаг дэвсгэрт сургалтын үйл ажиллагаагаа эхэлснээс хойш даруй 29 жилийн турш ажиллахдаа 29 удаагийн төгсөлтөөр 1040 гаруй хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэн ажиллаж байгаа тэргүүний үйл ажиллагаатай цэцэрлэгүүдийн нэг ажээ.Энэ удаагийн үзүүлэх ажлаар:
1. "Инээмсэглэлийг хүн бүрд" эрхэмлэх зарчмыг хэрхэн мөрдөж байгаа
2. "Тоглонгоо хөгжье" сургалтын орчинг эцэг эхчүүдийн хүчээр тохижуулан үр дүнд хүрч байгаа
3. Авьяас хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэг дээр "Бүжгийн гайхамшиг", "Сэтгэе –бодъё", "Шатар" зэрэг дугуйлангуудыг явуулснаар гарсан үр дүн
4. Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд "Шүд эрүүл бол –Бие эрүүл" сэдвийн дор шүд угаах дэвтэр хөтлөлтийг Бэлтгэл , Ахлах бүлгүүд дээр туршин хэрэгжүүлж буй ажлууд
5. Багш Ж.Лхагвасүрэнгийн "Шүрэн хэлхээ" арга зүй технологитой танилцуулах
6. Эцэг эх –олон нийтийн оролцоо хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгээс бусад цэцэрлэгүүддээ түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үзүүлэх ажлыг зохион байгууллаа.Туршлага хуваалцахаар ирсэн багш нарын 56 хувь нь сэтгэл ханамжийн хуудас үлдээсэн байна. Инээд хөөр цалгисан тус цэцэрлэгийн хойморт авьяас билгийн ундарга болсон Монголын минь ирээдүй үр хүүхдийн бүжиг, дууны түрлэг сэтгэл хөдөлгөм сайхан өдөрлөг болжээ.