MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » АЗИЙН БҮСИЙН СУРГАЛТ МОНГОЛД ЭХЭЛЛЭЭ

    АЗИЙН БҮСИЙН СУРГАЛТ МОНГОЛД ЭХЭЛЛЭЭ

    2015-02-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    “Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ.

    Монгол Улс НҮБ-ын суурь гурван Конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын конвенцийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Био аюулгүй байдлын Картагены Протоколыг 2002 онд соёрхон баталж, 2007 оноос Хувиргасан амьд организмын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа билээ.

    Энэ удаагийн сургалтыг Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

    УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж үг хэлэв. Тэрбээр Биологийн олон янз байдлын Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран ийм чухал сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцийг хүчин төгөлдөр олон улсын хууль болоход чухал үүрэг гүйцэтгэсэн орны хувьд тус конвенцийг хэрэгжүүлэх, био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байгааг тэмдэглэлээ.

    Даяарчлал, зах зээлийн харилцаа өргөжихтэй уялдан Биологийн олон янз байдлыг хамгаалах, Био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, энэ салбарт ажиллаж буй боловсон хүчнийг чадавхижуулах шаардлага тулгарч байгаа энэ цаг үед энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болохыг сайд мөн онцолсон юм.

    Биологийн олон янз байдлыг хамгийн энгийнээр тайлбарлабал дэлхий дээрх амьдралын олон хэлбэр юм. Өөрөөр хэлбэл,манай гаригийн амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлүүд төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал, тэнд явагдах эволюци, экологийн нийлмэл үйл явц гээд бүгд багтана. Амьд биетийн ямар нэг зүйл дангаараа оршин тогтнож чадахгүй. Амьд биетүүд бие биенээсээ хамааралтай байж амьдралын нэгдмэл тогтолцоо үүсгэнэ. Нэг зүйл оршин тогтноход бусад олон зүйл хамаатай болохын нэгэн адил ямар нэг зүйл устахад түүнийг дагаад өөр олон зүйл устах нөхцөл бүрдэнэ. Иймээс биологийн олон янз байдлыг хамгаалах хамгийн чухал нөхцөл бол экосистемийн нэгдмэл үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалахад оршиж байгаа юм. Азийн бүсийн энэхүү сургалтад Биологийн олон янз байдлын конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, Бангладеш, Бутан, Брунэй Даруссалам, Камбодж, Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс, Лаос, Малайз, Малдивийн Бүгд Найрамдах Улс, Монгол, Мянмар, Непал, Пакистан, Филлиппин, Бүгд Найрамдах Солонгос улс, Сингапур, Шри-Ланк, Тайланд, Тимор-Лесте болон Вьетнам зэрэг 19 орны 40 гаруй төлөөлөгч оролцож байна.


    Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй био аюулгүй байдлын асуудлыг уялдуулах замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэх арга зам, боломж, нөөц бололцоог тодорхойлох уг сургалт таван өдрийн турш үргэлжилнэ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!