MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » А.Бумчумаа: Ямар ч ажил хуулийн хүрээнд л хийгдэх ёстой

    А.Бумчумаа: Ямар ч ажил хуулийн хүрээнд л хийгдэх ёстой

    2015-02-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, ХУД-ийн X хорооны Засаг дарга А.Бумчумаатай хорооны үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлаа.

    - Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө танай хороо энэ жил ямар ажлууд төлөвлөж буй талаар ярилцлагаа эхлүүлье?

    - Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ жил хэд хэдэн томоохон ажлуудыг  хийж хэрэгжүүлэхээр зорилт тавиад байна. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн гаднах орчинг сайжруулах зорилгоор “Бидний тоглоомын талбай” төслийг хэрэгжүүлнэ.  Энэ төслийн хүрээнд  таван цэцэрлэгт  шинээр тоглоомын талбайг байгуулах юм. Нисэх хорооллын есөн орон сууцны гадна пасадны дулаалга, засвар ажлыг эхлүүлэхээс гадна гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зэрэг чухал ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байгаа.

    - Танай хороо хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна вэ?

    - Манайх нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хорооны үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн албан хаагч 6, хэсгийн ахлагч 11 хүн төрийн үйлчилгээг анхан шатанд нь иргэдэд хүргэн ажиллаж байна.

    -  Хичнээн хүн амьдарч байна бэ?

    -  Манай хороо хүн амын төвлөрөл ихтэй. Учир нь  60 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Гэр хороолол хосолсон хороодын нэг юм. 2011 оны байдлаар  2025 өрх буюу 7765 хүн амтай байсан бол өнөөдрийн байдлаар 9011 хүн ам оршин сууж байна.

    - Хорооноос санаачлан хэрэгжүүлж байгаа  ажлуудад иргэдийн хандлага ямархуу байдаг вэ?

    - Иргэдийн идэвхи оролцоо сайн байдаг. Тухайлбал, тохижилтын ажлыг иргэдээс санал авч хэлэлцүүлэн, тэдний оролцоотой иргэдийн оролцоотой хийлээ. Мөн  хүүхдүүдтэй хамтарч “Бидний тоглоомын талбай” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

    -  Иргэдийн оролцоог илүү  нэмэгдүүлэхийн тулд  хорооноос санаачилж буй ажлуудаасаа дурдвал ?

    - Өнгөрсөн жилийн хувьд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  нийт  39  сургалт, хэлэлцүүлэг, санал асуулгыг хороондоо иргэдийн дунд зохион байгуулсан. Энэ жил мөн адил бүтээн байгуулалтын ажил, төрийн үйлчилгээний талаар иргэдээс санал асуулга авах, сургалт зөвлөгөөг зохион байгуулах зэрэг ажлыг иргэдийн оролцоотойгоор  зохион байгуулна.

    - X хороонд ямар ямар асуудал тулгамдаж байна вэ?

    - Морингийн даваанд 20000 м3 цэвэрлэх байгууламж барих асуудалд  иргэдийн зүгээс нэлээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, нисэхийн цэвэрлэх байгууламжийн үмхий үнэрт олон жил амьдарсан иргэд гурав дахь цэвэрлэх байгууламжийг барих ажлын талаар  ойлгож хүлээн авахад хүндрэлтэй асуудал бий.  

    - Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна?

    - “Эйч Си Эйн”ХХК гэх цэвэрлэх байгууламжийн барилгын компани ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн иргэдээс санал авсан байх ёстой байдаг. Гэтэл тус компани оршин суугчдаас зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь нэлээн асуудал дагуулаад байна. Тус компанийн хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.2, 18,3, 18,4-р заалтуудыг зөрчсөн. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан ч тодорхой шийдвэр ирээгүй байна.  Ямар ч ажил  хуулийн хүрээнд л хийгдэх ёстой.

    - Хороод бүр 2014 онд бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр зорилт тавьж ажил хэрэгжүүлсэн байгаа.Тухайлбал, ажилгүй иргэдийг ажлын байраар хангасан гэх мэт. Танай хорооны хувьд “Хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд ямар ажлуудыг хэрэгжүүлсэн бэ?

    -  2014 оныг  “Хүүхдийг дэмжих жил” болгож зарласантай холбоотойгоор  дүүргийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг  2014-2017 он хүртэл хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн. Уг хөтөлбөрийн хүрээнд бодлогын баримт бичиг, хүүхэд хөгжлийн  дэд хөтөлбөр, хүүхэд хамгааллын дэд хөтөлбөр боловсруулан  ажиллаж байна.  “Хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нисэх орон сууцны хороололд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан. Түүнчлэн Морингийн даваанд цэцэрлэг бага сургуулийн цогцолборын барилгын ажил эхлээд гүйцэтгэх шатандаа явж байна. Цэцэрлэг сургууль баригдсанаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын бага ангийн хүүхдүүдийг бүрэн хамруулах боломжтой юм. 

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!