MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » «Бүтээн байгуулалт-Хөгжил» зөвлөгөөн боллоо

    «Бүтээн байгуулалт-Хөгжил» зөвлөгөөн боллоо

    2013-04-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Барилгын салбарын удирдах ажилтны «Бүтээн байгуулалт-Хөгжил» зөвлөгөөн боллоо.  Зөвлөлгөөнд 600 гаруй төлөөлөгч оролцож  төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар сонсож, мөн санал бодлоо солилцов.

    Зөвлөлгөөнийг нээж  УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайд  Ц.Баярсайхан “Бүтээн байгуулалт- Хөгжил”сэдэвт илтгэл тавьлаа.

    Тэрээр илтгэлдээ: Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд ирсэн та бүхэнд ажлын их амжилт хүсье. Монгол улсад шинэ үеийн бүтээн байгуулалт үүсч хөгжөөд 87 жилийн нүүр үзэж улс орны барилгажилт, өнгө төрхийг бүтээгээд байна.

    Иргэдээ орон сууцжуулах, нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах бодлого нийтийн өмнө тавигдаж үүнийг барилга нийтийн аж ахуйн салбарынхан  хэрэгжүүлж ирсэн.

    Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бий болсон барилгын салбарын бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз үйлдвэрлэлийн хүчин чадал зах зээлийн шилжилтэнд задарч манай салбарт зарим бэрхшээл  бий болгосон.  Гэвч үүнийг бид салбар бүртээ шийдэж ажиллахыг зорьж байна.

    Бүтээн байгуулалтын ажилд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт нэн тэргүүнд шаардлагатай. Тиймээс Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль гээд багц хууль хамтран хэлэлцэгдэхээр болоод байна.

     Мөн барилгын салбарын гол баримт болох “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсэг гарч олон улсын байгууллагын дэмжлэгээр хуулийн төслийн боловсруулалт хийгдэж байгаа.

    Бүтээн байгуулалтанд анхаарах эрх зүй, барилгын салбарын хамтын ажиллагаа, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг илтгэлдээ дурьдав. 

    Барилга, хот байгуулалтын яам бие даан байгуулагдсанаас хойш найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөлгөөнд оролцож буй салбарынхандаа өглөө.

    Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд дотоодын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, барилгын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах арга хэмжээ авч байна. Одоо компаниудад хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг Засгийн газраар оруулна. Дутуу баригдсан санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Цаашдаа дэд бүтэц, газрыг төрөөс шийдэж өгснөөр орон сууцны үнэ буурч, тогтворжих болно гэдгийг барилгын салбарынханд хэллээ.

    Барилгын салбарыг авч яваа бүтээн байгуулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  сонордууллаа.

    Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийв. Эдийн засгийн хөгжлийн сайд барилгын компаниудыг нэгдэж томрох шаардлагатай байгааг сануулав. Ингэж чадвал санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоо Засгийн газарт байгаа гэв. Харин Хөдөлмөрийн дэд сайд үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд барилгын компаниудад ажиллах хүч нийлүүлэх талаар мэдээлэл хийв.

    Барилга угсралт, нийтийн аж ахуй, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл гээд салбарын бүхий л удирдах ажилтнууд цугларах зөвлөлгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдлагууд оролцож  хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөлгөөнөөс гарах шийдвэрийн төслийг батлахаар төлөвлөөд байна.

    Тэд барилгын материалын үйлдвэрлэлийн хөгжил, орон сууцны чанар стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бүхий л сэдвээр яриа өрнүүллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

    2014-12-11 03:04:09

    Цементийн төслүүдэд санхүүжилт олгохоор боллоо

    2014-05-28 08:23:31

    Евро норм стандартад нийцүүлэн шинэчлэхэд хамтрах боломжтой

    2014-04-07 02:44:28

    Шинэ сумын нээлт боллоо

    2014-04-07 02:41:42

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    2014-04-07 02:40:08

    Өнөөдөр 120 гаруй вагон цемент ачигдлаа

    2013-10-08 08:57:57

    Construction Mongolia-2013” олон улсын хурал болно

    2013-10-01 08:08:05

    Буянт-Ухаа орчимд 60000, Баянголын аманд 70055 хүн тохилог орон сууцанд амьдарна

    2013-09-13 09:28:23

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!