MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » БОНХАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ, ОХУ-ААС МОНГОЛД СУУГАА ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВТАЙ УУЛЗЛАА

    БОНХАЖ-ЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ, ОХУ-ААС МОНГОЛД СУУГАА ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВТАЙ УУЛЗЛАА

    2015-02-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа.
    Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов хариуцлагатай алба хаших болсонд нь БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баяр хүргэж, хоёр улс байгаль орчны салбарт уламжлалт хамтын ажиллагаатай, цаашид эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Тус улсын Байгаль орчны сайд Сергей Донской Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны комиссыг ахалж байгаа аж. Түүний Д.Оюунхорол сайдтай уулзах хүсэлтийг ноён Элчин сайд уламжилсан юм. 

    2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хоёр улсын хил дамнасан ойн түймрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Сүүлийн жилүүдэд хил дамнасан ойн түймэр хэд хэд гарчээ. Тиймээс түймэртэй хамтран тэмцэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Элчин сайд И.К.Азизов хэллээ.

    Мөн Элчин сайд Эгийн голын болон Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээний асуудалд анхаарал хандуулж байгаагаа хэллээ. Учир нь эдгээр усан цахилгаан станцууд Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр баригдана.  Тиймээс эл асуудлаар хамтран ажиллахыг хүссэн юм.

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, хоёр улсын байгаль хамгаалах уламжлалт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх Элчин сайдын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийллээ. 2008 оноос хойш энэ салбарын харилцаа хамтын ажиллагаа тийм ч идэвхтэй биш явж ирснийг тэмдэглэж, цаашид илүү өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Ялангуяа ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлж, тодорхой ажил хиймээр байна. Энэ жил дэлхийн дулаарлын нөлөө харьцангуй мэдрэгдэж, цас бага орсон, хуурайшилт ихтэй байгаа учир ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэв.

    Монгол Улсын БОЯ, ОХУ-ын Ойн аж ахуйн алба хооронд ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр 1995 онд байгуулагджээ. Уг хэлэлцээрийг шинэчлэн байгуулах шаардлагатайг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хэлсэн. ОХУ-тай ой модны салбарт хамтран ажиллах шаардлага байгааг ч тэмдэглэлээ. Тэрбээр мөн, БОНХАЖ-ын сайдын хувьд хулгайн модтой тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойн менежмэнтийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллаж эхэлснийг тэмдэглэж, зарим асуудлаар хойд хөрштэйгээ хамтрах асуудлаар тусгайлан ярилцана гэсэн юм. Мөн ОХУ-аас Монгол руу мод, модон материал импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэх саналыг Монголын талаас гаргадаг ч шийдвэрлэгдэлгүй өдий хүрчээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүнээр Завхан аймгаас  гурван удаа сонгогдсон. Завханыхан Арцсуурийнхилийн боомтоор мод, модон бүтээгдэхүүн оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж өгөх асуудлыг удаа дараа тавьдаг ч одоо хүртэл шийдэгдэхгүй байгааг хэллээ. Сүүлийн үед Арцсуурийн хилийн боомтыг хаах асуудал ч яригдаж байгаа юм байна. Тиймээс Элчин сайдыг уг асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

    Арцсуурийн хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлбэл баруун бүс нутгийн хөгжилд нэмэртэй, иргэдийн амьдралд дэмтэй гэсэн юм.

    Элчин сайд И.К.Азизов хариуд нь, 1995 оны гэрээг шинэчлэх хэрэгтэй гэдэгт санал нийлж байгаагаа хэллээ. Түүний хэлснээр, 1995 оноос хойш нэг хэсэг энэ гэрээний дагуу Оросоос Монгол руу мод, модон бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж байжээ. Одоогоор энэ асуудал зогсонги байдалд байгаа ч цаашид анхан шатны боловсруулалт хийсэн мод, модон материалыг нэвтрүүлэх сонирхолтой байгаа гэв. Хэлэлцээрийг шинэчилсэн тохиолдолд ой, модны салбарт хамтын ажиллагаагаа сэргээх, эрчимжүүлэх боломж нээгдэхийг ч хэллээ.

    ОХУ-ын талаас Тувагийн хил дээрх гурван боомтын нэг нь ажиллаж байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд байгуулсан  Монгол, Оросын  төмөр замын хэлэлцээрт Эрдэнэтээс Мөрөн, цаашаа хил гарах төмөр зам тавих асуудлыг тусгажээ. Төмөр замын хамтын ажиллагаа энэ чиглэлд идэвхжвэл Арцсуурийн боомтыг хаах асуудал яригдахгүй болов уу гэж Элчин сайд хэлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!