Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэдний дунд уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор “Уран жиргээ-2015” уран уншлагын наадам амжилттай болж өндөрлөлөө. Тус наадмыг Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Соёлын ордон, Дэлхийн Зөн Монгол ОНХХ-ийн Дарь-Эх салбартай хамтран зохион байгуулсан юм.
“Уран жиргээ-2015” уран уншлагын наадамд нийт 125 хүүхэд оролцсоноос цэцэрлэгийн насны ахлах ангийн ангилалын нэгдүгээр байранд 22-р цэцэрлэгийн “Б” бүлгийн Т.Оюумаа, хоёрдугаар байранд 52-р цэцэрлэгийн “А” бүлгийн Ч.Ариунболд, гуравдугаар байранд 191-р цэцэрлэгийн ахлах бүлгийн О.Анх-Од нар шалгарлаа.
Харин сургуулийн бага насны ангилалын тэргүүн байранд 33-р сургуулийн 5а ангийн сурагч Г.Золзаяа, хоёрдугаар байранд “Шавь” цогцолбор сургуулийн 41 ангийн сурагч Ц.Ану, гутгаар байранд Амгалан цогцолбор сургуулийн 4ё ангийн сурагч Э.Дөлгөөнмөрөн нар шалгарсан юм.
6-9 анги буюу сургуулийн дунд насны ангиллын тэргүүн байранд 84-р сургуулийн 9е ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, хоёрдугаар байранд 84-р сургуулийн 9а ангийн сурагч Ц.Цэлмэг, гуравдугаар байранд 120-р сургуулийн 9б ангийн сурагч Э.Чимэдцэеэ, тусгай байранд 21-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Хонгорзул, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн 8а ангийн сурагч Э.Буянхишиг нар тодорсон.
Сургуулийн ахлах насны ангилалд өрсөлдөгч нараас нэгдүгээр байранд 21-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Хишигжаргал, хоёрдугаар байранд 53-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ, гуравдугаар байранд 84-р сургуулийн 12б ангийн сурагч Э.Намуун, тусгай байранд 53-р сургуулийн Э.Номин-Эрдэнэ, 21-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Түвшинбаатар нар тус тус шалгарлаа.