MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА С.ЭНХТҮВШИН: МАНАЙ ХОРОО ХОГНЫ АСУУДЛАА БҮРЭН ШИЙДСЭН

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 4-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА С.ЭНХТҮВШИН: МАНАЙ ХОРОО ХОГНЫ АСУУДЛАА БҮРЭН ШИЙДСЭН

    2015-01-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хан-Уул дүүргийн 4-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга С.Энхтүвшинтэй өнгөрсөн онд хийсэн томоохон ажлын талаар цөөн хором ярилцлаа.

    -Танд энэ өдрийн мэнд хүргэе.

    -Баярлалаа. Чамд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

    -Өнгөрсөн онд танай хорооны Иргэдийн нийтийн хурал ямар томоохон шийдвэр гаргасан бэ?

    -Миний хувьд Хан-Уул дүүргийн 4-р хорооны иргэдийн нийтийн хурлын даргын ажлыг 2008 оноос хойш хийж байна. Өнгөрсөн жилийн хувьд иргэдэд тулгамдаж буй олон асуудлуудыг шийдвэрлэсэн. Жишээлбэл нэгдүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын дарга н.Тогтохнямын санаачилгаар нэгдүгээр ангийн 6 настай хүүхдийн араа шүдийг хамгаалах ажил зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд “Арона” шүдний эмнэлэгтэй хамтран хорооныхоо 34-р сургуулийн 30 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй эмчийн үзлэгт хамруулсан. Мөн дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлаар нийт 16 хорооны иргэдийн нийтийн хурлын дарга нар хамтарсан баг  болж “Өлзийт” хорооллын 59-р сургуульд дээр морь уядаг, морь унадаг, морь бариач хүүхдүүдтэй уулзалт хийж тэдгээр хүүхдүүдэд аргазүйн зөвөлгөө өгч хамтарч ажилласан. Уг үйл ажиллагааны хаалтыг ХААИС дээр хийж тус сургуулийн эрдэмтэн, багш нар морь унаач хүүхдүүдэд үнэтэй сайхан зөвөлгөө өгсөн. ХААИС-д  ирж суралцаарай гэж уриалж байсан. Энэ  онд ТББ-тай хамтарч хорооныхоо эмзэг бүлгийн иргэддээ илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

    -Хорооны үйл ажиллагаанд иргэд хэрхэн оролцож байна вэ ?

    -Манай 4-р хорооны хувьд улиралд нэг удаа иргэдийн нийтийн хурал болж иргэдэд  тайлангаа тавьдаг. Уг хуралд хорооны нийт албан хаагчид, иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч нар оролцдог. Хурлын үеэр хороо ажлын тайлангаа тавьж иргэд үнэлт дүгнэлт хийж, санаа бодлоо хуваалцдаг.Сүүлийн үед хорооны үйл ажиллагаанд иргэд идэвхитэй оролцдог болсон. Үүнээс гадна улиралд нэг болдог хурлаас гадна онцгой үед төлөвлөгөөт бус хурлуудыг зарлаж ажилладаг.

    -Иргэдээс ирсэн санал санаачлага, гомдлуудыг хэрхэн шийдвэрлэн ажиллаж байна вэ?

    -Өнгөрсөн онд олон удаа иргэдтэй уулзаж нэлээдгүй асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал хорооны хогны асуудлыг бүрэн шийдэж чадсан. Уг ажлыг дүүргийн тохижилт үйлчилгээний төв болон хувийн компанитай хамтран сар бүрийн 1,2, 15,16-ны өдрүүдэд хогыг тогтмол ачдаг болсоноор гудамж талбай, жалга, айлууд хогноосоо бүрэн салж байна.

    -Дүүргээс санаачлан хороо бүр дээр иргэний танхим байгуулан ажиллаж байгаа. Танай хорооны иргэний танхимын ажил үйлчилгээ хэр түвшинд байна вэ?

    -Манай хорооны хувьд иргэний танхимгүй байж байгаад сая шинээр танхимаа бүрдүүлж иргэний танхимын ажилтантай болсон байгаа. Тухайн ажилтан нь иргэний танхим дээр байнга сууж иргэдтэй уулзаж иргэдээс санаа бодлын сонсож ажил хэрэг болгох тал дээр анхаарал хандуулж ажилладаг. Мөн ахмадын чөлөөт цагийг үр бүтээмжтэй өнгөрүүлэх, ая тухтай байлган мэдээллээр хангах, зар мэдээ тараах, нийслэл, дүүрэг болон улсын хэмжээнд гарч байгаа иргэдэд хандсан шийдвэрүүдийг танилцуулах зэргээс гадна халамж үйлчилгээний чиглэлээр ямар тогтоол шийдвэр гарч байна түүнийг иргэдэд хүргэх ойлгуулах зорилготойгоор тэнд ажилладаг. Ер нь бол нэг үгээр төрийн үйлчилгээг иргэдэд танилцуулах ажилтан гэж нэрлэж болно.

    -Анх 2008 онд Та иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Тэр үеийг одоотой харьцуулбал?

    -2008 онд сонгогдоод ажиллаж байхад намаар ялгаварлах гэх мэт  хэцүү үе байсан.Түүнчлэн ажлын уялдаа холбоо, цар хүрээ муу байсан. Харин 2012 онд Ардчилсан нийгэм гарч ирснээр ажил явуулах бололцоо нөхцөл арай өөрөөр шийдэгдсэн хүмүүсийн чиг хандлага ч гэсэн их эерэг болсон. Өмнө нь бол иргэдийн нийтийн хурал гэж юу хийдэг талаар иргэд төдийлөн мэдэдгүй байсан.Харин одоо бол хүмүүсийн чиг хандлага шал өөр болсон 2012 оноос хойш  хүмүүсийн идэвхи сайжирсан өөрсдийнхөө төлөө бас явдаг болсон.

    -Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ямар түвшинд байна гэж та үзэж байна вэ?

    -Нутгийн өөрөө удирдах байгууллага ахицтай явж байгаа. Шийдвэр гаргах түвшинд өөрийнхөө хорооны нутаг дэвсгэр засаг захиргааны хэмжээнд бол иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй тийм учраас ахиц дэвшилтэй байна гэж бодож байгаа. Иргэд  хуралдаа их ханддаг болсон. Тухайлбал манай 18-р гудамжны замын урд талд хэсэг айл байдаг. Тэдгээр иргэд дархан цаазат Богд-Хан уулын нутаг дэвсгэрт байршсан байгаа. Дархан цаазат бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар аж ахуй нэгж байгууллагад газар өгдөг. Харин иргэнд бол өгнө гэсэн заалт байдаггүй. Тэр хүмүүс маань зарим нь  30 гаруй  жил амьдарсан. Дархан цаазат газар болохоор иргэдэд газрыг нь өмчилж өгдөггүй. Саяхан тэдгээр иргэдийнхээ эрх ашгийн төлөө хуралдаж тогтоол гаргасан. Тэдгээр иргэдэдээ газар ашиглах эрхийн бичгийг нь авч өгөхөөр холбогдох газруудад албан бичиг хүргүүлээд байгаа

    Ярилцсан баярлалаа. Таньд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!