MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЯПОНЫ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮДИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    ЯПОНЫ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮДИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    2015-01-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Япон Улсын Засгийн газрын тусламжийн хүрээнд Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Ойн тогтвортой менежмэнт хэрэгжүүлж нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төсөл, “Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслүүдийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр Сангийн яаманд боллоо. Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, АХБ-ны Зүүн Азийн бүсийн газрын захирал ноён Аюуми Кониши нар гарын үсэг зурав.


    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлснээр, тус яам Азийн хөгжлийн банктай 1993 оноос хойш хамтран ажиллаж, байгаль орчны салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна. Энэ хамтын ажиллагаа улам өргөжиж, өнөөдөр дахин хоёр төслийг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

    “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нөхөрлөлийг дэмжин био түлш үйлдвэрлэх” төслийг “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”- тэй уялдуулан Монгол орны ой бүхий таван аймгийн таван суманд хэрэгжүүлэх аж. Төслийн зорилго нь ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэн, үлдэгдэл, хаягдал, гишүү, мөчир, унангийг бутлан шахмал түлш үйлдвэрлэх зорилготой юм.

    Төсөл хэрэгжсэнээр био түлшний үйлдвэрлэлийг цаашид өргөжүүлэхэд шаардлагатай технологи, санхүүжүүлэх арга зам, зөвлөмжтэй болж, ойн хаягдал модоор био түлш үйлдвэрлэдэг болно. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулах гэхчилэн эдийнзасаг, экологийн ашиг тусаа өгөх ажээ.

    Орон нутгийн иргэдэд түшиглэсэн түлшний үйлдвэрийг туршиж нэвтрүүлснээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд дэм тусаа өгөх юм.


    Уг төсөл нь ойн нөөцийн зохистой менежмент, үрашигтай хэрэглээг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход Монгол улсад туслах, хувийн хэвшлийн шинэлэг, бусдад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг дэмжих гэсэн Азийн хөгжлийн банкны бодлого, стратегитэй уялдажбайгаа тухай БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн Монгол, Японы Байгаль орчны яам хооронд 2011 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа ажээ.


    “Монгол Улсын хүлэрт намгархаг газруудын стратеги төлөвлөгөө” төслийн хувьд ус намгархаг, хүлэрт газрыг хамгаалах, түүний зохистой хэрэглээг бий болгох, менежментийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, Монгол улсад ус намгаргах газрын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөгөөг боловсруулах зорилготой юм. Уг төслийн хүрээнд Монгол орны ус намгархаг газрын нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийж, Монгол улсын ус намгаргах газрын зохистой хэрэглээ, түүний менежментийн үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулан, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, энэ чиглэлээр орон нутгийн байгууллагууд, нутгийн иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх аж.

    Ус намгархаг газар нь манай орны ус чийг ихээр агуулдаг, олон төрлийн амьтан ургамал оршин амьдрах чухал орчин болдог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ус намгархаг газар хатаж ширгэх эрсдэл учирч байгаа тул төслийн ашиг тус их ажээ.

    Рамсарын конвенцийн хүрээнд зохион байгуулдаг Дэлхийн ус намгархаг газрын өдөр удахгүй хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиох юм. Иймд энэ өдрийн өмнөхөн энэхүү техникийн хамтын ажиллагааны төслийн баримт бичигт гарын үсэг зурж байгаадаа давхар баяртай байгаагаа сайд Д.Оюунхорол мөн уламжиллаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!