MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Хууль бус мод бэлтгэлийн хор уршиг асар их"

    "Хууль бус мод бэлтгэлийн хор уршиг асар их"

    2015-01-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Д.Оюунхорол: Хууль бус мод бэлтгэлийн хор уршиг асар их

    БОНХАЖЯ-наас Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хойшид авч хэрэгжүүлэх арга хэмжээний  асуудлаар уулзалт ярилцлагыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Уг уулзалт, ярилцлагын үр дүн болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тус яамнаас баримтлах бодлогын асуудлаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.

    Хууль бус мод бэлтгэлийн асуудлаар олон жил ярьж, тэмцсэн ч өнөө хэр тулгамдсан асуудал хэвээр байна. Та  БОНХАЖ-ийн сайдаар томилогдоод энэ ажлыг хамгийн түрүүнд барьж авлаа. Үнэхээр шийдэх боломж байна уу?

    -Засгийн газар байгуулагдаад сайдууд нэг л зүйлийг ойлголцсон. Энэ нь ерөөсөө салбар бүхэнд “нүдэнд харагдаж,  гарт баригдаж мэдрэгдэх” тодорхой хэдэн ажил хийе, үнэхээр шийдэгдэлгүй удсан, ужигарсан асуудлуудыг тодорхой хэмжээгээр  шийдье гэсэн ойлголцол байсан. Энэ үүднээс би БОНХАЖ-ын сайдаар томилогдоод энэ салбарт хамгийн тулгамдсан ямар асуудлууд байгааг анхааралтай судалсан. БОНХАЖ-ын салбар гэдэг асар том салбар, үүнд хамаардаггүй нэг ч асуудал байхгүй юм байна. Энэ хэрээр бэрхшээлтэй, тулгамдсан асуудлууд их байгааг яривал олон зүйл ярина. Тиймээс таны асуусан асуултад хариулья.  Үнэхээр манай салбарын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол модны хулгайн асуудал. Хууль бус мод бэлтгэл нь зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ойн нөөцийг хомсдуулж хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, тэр хэрээр дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг гээд  ямар их хор уршигтай болохыг бид ойлгох ёстой.

    Монголд  хэн хууль бусаар мод хулгайлдаг вэ гэхээр үндсэндээ хоёр ангилж болохоор байна.  Ажилгүйдэл, ядуурал гэсэн нийгмийн сөрөг үзэгдлийн золиос  болж, орлогогүй, ажлын байргүйгээс  аргагүйн эрхэнд амьжиргаагаа залгуулах гэсэн нэг хэсэг байна. Хувийн явцуу эрх ашгийн үүднээс байгаль дэлхийн өгөөжийг бизнес хийж, ашиг олох хэрэгсэл болгосон өөр нэг хэсэг  бий болсон.  Тиймээс хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг илүү боловсронгуй болгох, ингэхдээ нэг хэсэг иргэддээ илүү энэрэнгүй, ашгийн төлөө улайран хөөцөлдөж байгаа хэсэгт илүү хатуу хандах  шаардлагатай нь харагдаж байгаа.

    Монголчууд нүүхдээ хүртэл гадасныхаа нүхийг бөглөөд нүүдэг, буурин дээрх хогоо цэвэрлээд явдаг байгаль хамгааллын  эртний сайхан  уламжлалтай ард түмэн. Хөдөөгийн  ард түмэн өнөөдөр ч энэ уламжлалаа сахиад л явж байгаа. Өөрөөр хэлбэл, амьжиргаагаа болгоод явж байгаа ард иргэд хэзээ ч хэрцгийгээр ой мод руугаа дайрахгүй. Тийм учраас орон нутагтаа эзэн болоод явж байгаа иргэдэд  хэрэглээний модоо авах хэмжээний зөвшөөрлийг олгодог байх ёстой. Гэтэл өнөөдөр түлээний модоо  бэлтгэсний төлөө хэрэгтэн болдог хууль, эрх зүйн орчин үйлчилж байна. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсон Завхан аймгийнхаа жишээн дээр ярья л даа. Тойрогтоо ажиллаад явж байхад 30 орчим насны гурав, дөрвөн залуу 20 хоног хуулийн байгууллагын үүд сахиж байхтай таарсан. Яасан гэсэн чинь нэгнийх нь эхнэр нь төрөх гээд, гэрт нь түлээ байдаггүй. Нялх нярай хүүхэдтэй гал тасалж болохгүй, найзуудаа гуйгаад таван тоннын машин хөлслөөд ой руу явж, мод бэлтгэж явж байгаад баригдаж. Машинаа ч, модоо ч хураалгачихсан, өөрсдөө хэрэгтэн болох гээд сууж байсан. Модны гоожин авах гэсэн мөнгөгүй байсан гэнэ.

    Иймэрхүү тохиолдол хөдөө орон нутагт олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс орон нутагтаа эзэн болоод сууж байгаа ард иргэддээ энэрэнгүй хандаж, тэдний хэрэглээний модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барих нь зөв гэж үзэж байгаа.

    Хэрэглээний мод гэдэгт хөгширсөн өмхөрсөн, шатсан, унасан  юмуу ойн сийрэгжүүлэлт хийснээс гарсан модыг хэлж байгаа юм. Тиймээс би ядарсан хүн гээд ойн захаас аваад дур зоргоороо хяргаад байхыг зөвшөөрөхгүй шүү дээ. Үүнийг орон нутагт байгаль орчны байцаагч,орон нутгийн удирдлагууд хамтран зохион байгуулах ёстой. Эргээд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд иргэд, тэдний үүсгэл санаачлагаар байгуулагдсан нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг боловсронгуй болгох, үүнийх нь төлөө тэднийг урамшуулдаг байх бодлогыг барьж ажиллана.

    -Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар дээрх асуудлуудыг шийдэх үү?

    -Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна. Сая хэлсэнчлэн ард иргэдээсээсээ хэтэрхий харамласан, хянаж дарамталсан хууль үйлчилж байгааг өөрчлөх ёстой. Монгол Улс удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байна. Гурван сая хүн амтай манай улс 12.5 сая га ойтой. Ийм нөөцтэй байж иргэдийнхээ хашаа хороо, байшин барих, түлээнд хатсан, өмхөрсөн, унасан, шатсан зэрэг ойн цэвэрлэгээнээс гарсан модоор хэрэглээг нь хангах  бололцоо байна. Нөгөө талаар ард иргэдийнхээ оролцоотой хулгайн модтой тэмцэх бас нэг боломж  байгаа  гэж харж байгаа.

    Нөгөө талаар энэ тулгамдсан асуудалтай тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж ярьсаар ирсэн боловч тэр оролцоог дэмжсэн механизм, хөшүүрэг боловсронгуй, тодорхой биш  байна.  Ойн анги, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагыг  чадавхжуулах,  хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр мэргэшүүлэх ажлыг хийх шаардлагатай. Мөн хууль бус мод бэлтгэлийн тухай мэдээлэл өгсөн хүнийг  урамшуулах механизм бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.  Хулгайн модны талаар мэдээлэл өгсөн хүнд хууль бус мод бэлтгэлээс орсон орлогын 70 хувийг урамшуулал болгож өгдөг байх заалтыг хуульчилж өгнө. Энэ мэтчилэн их нарийн заалтуудтай хуулийн төслөө боловсруулаад, энэ оны гуравдугаар улиралдаа багтаан УИХ-аар батлуулах бодолтой байна. Нөгөө талаар БОНХАЖЯ-ны зүгээс хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхээр хийж буй ажил нь өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн гаргасан 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилготой юм. Үнэхээр байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх том үйлдвэрлэл болсон ой модоо хамгаалахаар Төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн ард иргэд нь хүртэл санаа тавьж байхад салбарын хамт олон бид сайн л ажиллах ёстой гэж үзэж энэ тулгамдсан асуудлыг барьж авсан. Хамтын хүчээр асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх бололцоотой л гэж үзэж байна.

    -Танай яамнаас зохион байгуулсан Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх уулзалтын гол үр дүн юу байв?

    -Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх уулзалтад цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн төр, захиргааны байгууллагын  төлөөлөл, зарим яамныхан гээд төрийн байгууллагууд, иргэний нийгмийнхэн, иргэд оролцсон. Хууль бус мод бэлтгэлтэй ерөөсөө л хамтын хүчээр тэмцэж амжилтад хүрнэ. Түүнээс салбарын  яам хэчнээн сайхан бодлого гаргаад хууль, хяналтын байгууллага ажиллахгүй бол үр дүн гарахгүй. Тэр орон нутгийн иргэд байгаль дэлхийгээ зүрх сэтгэлээсээ хайрлахгүй бол бас болохгүй. Тиймээс хамтраад юу хийх вэ гэдгээ ярилцаж, ойлголцсон нь уулзалтын гол үр дүн байлаа. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар богино хугацаанд бодитой үр дүнд хүрэхүйц ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох зорилгоор зохион байгуулсан уулзалт маш их үр дүнтэй болсон гэж үзэж байна. Уулзалтад оролцогсодын саналыг тусгасан БОНХАЖ-ын сайдын албан даалгавар гаргасан.

    Уг албан даалгавраар тодорхой асуудлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нар,мөн ЦЕГ, МХЕГ-ын дарга  зэрэг албан тушаалтнуудад үүрэг болгосон. Мөн уулзалт, ярилцлагын үр дүнд Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг сайдын тушаалаар байгууллаа. Зохицуулах зөвлөлийн даргаар сүүлийн үед хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар дуу хоолойгоо ялангуяа сошиал ертөнцөд хүчтэй  түгээж, төрийнхөн бидэнд ч сануулга өгч ирсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл Н.Дашзэвэгийг томиллоо. Өнөөдрийг хүртэл бүгдээрээ дор бүрнээ тодорхой ажил хийж ирсэн нь мэдээж боловч салбар дундын зохицуулалт бас дутагдаж ирсэн юм билээ. Тийм учраас ийм зохицуулалт хийх зөвлөлтэй болж, бас ч энэ талын мэдлэгтэй, санаачлагатай иргэний нийгмийн том төлөөллийг даргаар нь тавьсандаа баяртай байгаа, тодорхой үр дүнг  ч хүлээж байна.

    -Та түрүүнд түлээний модоо бэлтгэх гэж яваад хэрэгтний ширээнд түлхэгдэж байгаа залуучуудын тухай ярьсан. Тэдэнд хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байгаагаас ийм зам руу ороод байх шиг санагддаг?

    -Хуулийн сурталчилгааг үнэхээр идэвхтэй явуулах шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Хулгайгаар мод аваад нэг удаагийн амьжиргааны асуудлаа шийдэх гэсэн биш түүнээс 10 дахин асуудалд орно гэдгээ мэдэхгүй байна л даа. Үүнийг мэдүүлэх үүрэг нь төрд байдаг ч тэр бүр бас хангалттай хийгдэхгүй явж ирж. Нөгөө талаар модны хулгай газар авснаар байгаль  дэлхий, бидний амьдрах орчинд ямар хор хөнөөл тарих вэ гэдгийг тийм ч сайн мэдэхгүй, нэг ёсны ард иргэдийн экологийн боловсрол өндөр төвшинд биш байна. Ой мод нь усны эх үүсвэр болсон цэвдгийг тогтоон барьдаг гол хүчин зүйл,тийм учраас ойгоо хамгаална гэдэг усаа хамгаалж байнаа л гэдгийг ард иргэдийн ой тойнд ортол ухуулж сэнхрүүлэх шаардлагатай байна. Сүүлийн үед дэлхий даяараа дулаарч, нөлөө нь энэ өвөл Монголд хамгийн тод мэдрэгдэж байна. Би шинэ онтой зэрэгцээд Баянхонгор, Завхан, Архангайд ажилласан. Зарим газар гялтайх ч цасгүй, хавар яана гэж малчид ярьж байна.

    Цас орохгүй байгаа учраас газрын хөрс хамгаалагдахгүй, өвс суларч, цөлжилт газар авч байгаад үнэхээр сэтгэл зовж явлаа. Гэтэл энэ дулаарал юунаас болж байна вэ. Ерөөсөө л хүлэмжийн хийн ялгаралтаас болж байна гэж дэлхийн эрдэмтэд судлаачид хэлээд байна шүү дээ. Ногоон ой өөрөө хүлэмжийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг хамгийн том сав. Монголын нийт ойн сан жилдээ 77 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүлэмжийн хийг шингээдэг гэсэн статистик байдаг юм байна.

    Энэ мэт мэдлэг, боловсролыг ард иргэддээ сайн олгох хэрэгтэйг ойлгож байгаа. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэнэ.Нийгэмд бухимдал үүсгэсэн энэ асуудлыг хамтран шийдэхэд манай хэвлэл мэдээлийнхэн ч идэвхтэй хамтран ажиллах байх. Хамгийн гол нь төрийн оновчтой бодлого, иргэний нийгмийнхэн, иргэдийн идэвхтэй оролцооны  үр дүнд хууль бус мод бэлтгэлийг  тодорхой хэмжээгээр хумьж чадна гэж үзэж байгаа. Мэдээж үр дүнтэй хамтын ажиллагаа бас чухал. Тал талаасаа элбэж хамтраад ногоон дэлхийдээ харгисаар хандаад байгаа энэ бусармаг үйл ажиллагааг болж  өгвөл таслан зогсоох юмсан. Үүний төлөө хамтран ажиллая  гэж уриалж байна.


                                                             Мэдээллийн эх сурвалж: News.mn



    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!