MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Сарангуа: Гэрэлтүүлэгтэй гудамжинд гэмт хэрэг бага гардаг

    С.Сарангуа: Гэрэлтүүлэгтэй гудамжинд гэмт хэрэг бага гардаг

    2015-01-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуа ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

    -Сайн байна уу. XVI хорооны хувьд өнгөрсөн жил ямар ямар ажил хийж хэрэгжүүлэв. Энэ жил төлөвлөж буй ажлуудаасаа дурдвал?

    -  2014 онд хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрөөс иргэдийг орон сууцаар хангасан нь хамгийн чухал ажил байсан. Тухайлбал, тус хороонд шинээр “Буянт-Ухаа-1” хороолол 1764 айл, “Алтангадас хотхон” 116 айл, “Анар хотхон” 189 айлын орон сууц тус тус ашиглалтанд орлоо. Мөн шинээр барилга байгууламж баригдсан нь  тээврийн хэрэгслэлээр зорчих иргэдийн тоог нэмж  бухимдал  үүсээд байсан юм. Бид уг хүндрэлээс гарахын тулд  Нийслэлийн тээврийн газарт албан тоот илгээн “Автотерминал” ХХК-ны үйл ажиллагааг дэмжин “Нисэх-7 буудал” чиглэлийн автобусыг цаашид үргэлжлүүлэн явуулахаар болсон гэх мэт олон чухал ажлыг амжилттай хэрэгжүүлээд буй. Энэ жил дүүргийн 50 жилийн ой болохтой холбоотойгоор  Тайнь-6,7-дугаар гудамжийг “Жишиг гудамж” болгохоор хорооны иргэдтэй хамтран төсөл боловсруулан ажиллаж байна. Мөн  цахимаар иргэдэд мэдээлэл хүргэх, мэдээлэл авах  ажлыг эрчимжүүлэхэд анхаарч айл бүрийг интернет сүлжээтэй болгох ажлыг ТББ-тай хамтран хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

    - Танай хороонд хэчнээн оршин суугчдад хүрч ажилладаг вэ?

    -“Хан-Уул” дүүргийн XVII хороо нь  Засаг дарга, Хөгжлийн нийгмийн ажилтан, дотоод ажил хариуцсан зохион байгуулагч, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, Халамжийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн, Хөдөлмөрийн ажилтан зэрэг  нийт 29  хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хорооны ачаалал улам нэмэгдэх магадлалтай байна. Хүн амын хувьд статистик мэдээллээр шилжилт хөдөлгөөн  хийлгэн суурьшиж байгаа 2450 өрхийн 8600 хүн ам байна. Энэ онд багтаж  Кэй Си Би ХХК-ны 60 айлын орон сууц, “Элеганс” хороолол-1080 айл, мөн 145 айл болон  “РБЗ” ХХК-ны  “Дөрвөн бэрх”  265 айлын орон сууц тус тус ашиглалтанд орохоор төлөвлөөд байна.  Эдгээр орон сууцанд нийт 3619 өрхийн ойролцоогоор 10857 хүн ам суурьших тул  манай хороо нь нийт 5789 өрх буюу 19000 орчим хүн амтай болох юм.

    - Хорооны зүгээс санаачлан хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд иргэд хэр идэвхтэй оролцдог вэ?

    -  Манай цахим хуудсанд хандсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хорооны зүгээс санаачлан хэрэгжүүлдэг ажилд иргэд идэвхтэй оролцдог.

    -Иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдвал? 

    -  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсаар дамжуулан санал асуулга авч байна. Мөн “Ядуурлыг бууруулах бичил бизнесийг дэмжих” нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд “Тайнь-Ухаа” хадгаламж зээлийн хоршоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүнчлэн  гэр хорооллыг орон сууцжуулах” төсөл хөтөлбөрийн хүрээнд  иргэдийн хурлыг 2-3 удаа хийж тэдэнд мэдээлэл хүргэн,  санал авах ажлыг хийж гүйцэтгэж буй.

    -  Танай хороонд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

    -  Хамгийн тулгамдаж буй асуудал бол цэцэрлэг байхгүй, бага насны хүүхдүүд гэртээ өнжиж байна. Мөн сургуулийн хүрэлцээ муу, эмнэлгийн ачаалал их зэрэг тулгамдсан асуудал олон бий. Бид гадаадын хөрөнгө оруулалттай хоёр ТББ-ын цэцэрлэг барьж өгөх санал тавиад байгаа юм. Одоогоор газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан.

    - Эдгээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажилаж байна вэ?

    - Бурхант 1-с 7-р гудамж, Буянт-Ухаагийн 25-р гудамжнуудын дунд томоохон жалга байдаг бөгөөд уг жалганы асуудлыг шийдвэрлэж өгөх талаар иргэдээс байнга санал хүсэлт гомдол ирж байна. 2013 онд уг жалгыг барилгын суурь шорооноос гарсан 700 гаруй цэвэр шороогоор дарж булсан боловч одоо 80-аад хувь нь хэвээр байгаа юм. 2015 оны ОНХС-ын мөнгөөр уг жалганы хажууд хашлага хийх ажлыг санал оруулахаар төлөвлөөд байна. Мөн гудамжнуудын дундуурх зам үерийн ус урссанаас болж ихээхэн эвдэрч машин явахад хүндрэлтэй болоод байна. Уг асуудлыг ч мөн адил ОНХС-ын хөрөнгөөр засварлуулах санал оруулахаар төлөвлөөд байна.

    - Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөөс өөр ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн бэ?

    - Иргэдийн талархалыг хүлээгээд байгаа ажлын нэг нь гудамжны гэрэлтүүлгийг шинээр нэмж, мөн засварласан ажил байлаа. Энэхүү ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Special team up” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд 476 шинэ гэрэлтүүлэг нэмлээ. Мөн хуучин 172 ширхэг гэрэлтүүлэг байсныг  “Нобел нетворк” ХХК засварласан. Одоо хорооны  нийт 29 гудамжинд  648 гудамжны гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байгаа нь гэмт хэрэг гарах нөхцөлөөс урьдчилан сэргийлсэн чухал ажил боллоо. Учир нь харанхуй гудамж талбайд аливаа гэмт хэрэг, зөрчил гарах нь их байдгийг хүн бүр мэдэх байх.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

    Эх сурвалж. Arslan.mn
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!