Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар 2015 оны 01 дүгээр сарын 24-нд алба хаагчдын амралтыг зөв боловсон, чөлөөт цагийг ар гэрийнхэнтэйгээ өнгөрүүлэх ажлын хүрээнд ”Цасны баяр” арга хэмжээг Богд –Хан уулын Богины аманд цэвэр агаарт нэг өдрийг өнгөрүүлж хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд явган аялал хийж, цасны баярын аваргуудаа шалгаруулан урамшуулсан байна.
ХУД ЗДТГ