MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Н.Туяацэцэг: Өнгөрсөн жил 152 иргэн тогтмол ажлын байртай боллоо

    Н.Туяацэцэг: Өнгөрсөн жил 152 иргэн тогтмол ажлын байртай боллоо

    2015-01-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Н.Туяацэцэгтэй ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

    - Сайн байна уу, Хан-Уул дүүргийн 12-р хороо 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ямар ажлууд байна вэ? 2015 онд хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ажлуудаасаа дурдвал?

    - 2014 онд  олон чухал ажлыг амжилттай  хийж гүйцэтгэлээ. Эдгээрээс иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын салбарт сургалт зохион байгуулах зэрэг томоохон ажлыг  амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал,  Нисэх-шувуу хүртэлх 22.5 км замыг ашиглалтанд оруулж, иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс олон жил ус тогтсон хонхор замыг янзаллаа. Хорооны иргэд  халуун усны газаргүйн улмаас нисэх явж усанд орцгоодог . 2013-2014 онд газрых нь асуудлыг дүүрэг, нийслэлд тавьж Бензин колонкын хойно газар нь төлөвлөгдөн гарсан. Энэ жил хэд хэдэн ажил төлөвлөөд байгаа. Үүнд шинээр бөөрний сувилал, ахмадын сувилал, ахуйн үйлчилгээний сувилалыг нээн ажиллуулж ахмад настан, иргэддээ хүртээмжтэй , үйлчилгээг ил тод болгоно. Түүнчлэн хүүхэд залуусын чөлөөт цаг өнгөрөөх фитнесийн төвтэй болох, СӨХ–ийн хогийн савийг шинэчлэн зохион байгуулж орчин үеийн стандартын хогийн  савтай болгож  байрны иргэдээс хогийг нь ачуулах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллана.

    - Ажилгүй иргэдийн тоо хэр их байна вэ. Өнгөрсөн онд нийт хичнээн иргэдийг ажлын байраар хангав?

    - 2014 онд нийт 152 иргэнийг  тогтмол ажлын байраар хангасан бол 100 иргэн түр ажлын байртай болсон.  Мөн Нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах дэд бүтцийг засварлах зэрэг бүтэээн байгуулалтанд  чиглэгдсэн ажилд нийгмийн эмзэг бүлгийн 120 иргэнийг түр ажлын байраар хангалаа. Эмзэг бүлгийн 120 гаруй иргэнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, бүтээн байгуулалтанд чиглэгдсэн ажилд зуучилсан.

    -   XII хороо  хэчнээн хүн амтай вэ. Хорооныхэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээрүйл ажиллагаагаа явуулж байна? 

    -Тус хороонд 1753 өрх оршин суудаг буюу 5915 хүн ам оршин суудаг. Үүнэс  275 өрх төмс хүнсний ногоо тариалж,  172 өрх мал аж ахуй эрхэлж байна.  Хорооны бүрэлдэхүүн 18 хүнтэй ажиллаж байна. Хан-Уул дүүргийн  XII хороо нь  1992 онд  Засаг захиргааны шинэчлэлээр  12 дугаар хороо болон өөрчлөгдөн байгуулагдсанаар өдгөөг хүртэл иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Өмнө нь Биокомбинат ТӨҮГ-ыг түшиглэн байгуулагдсан Ажилчны районы 10 дугаар хороо хорин гэсэн статусаас 13 дугаар хороо болон өөрчлөгдөж байсан түүхтэй.

    -  Хорооны зүгээс сургалт, өдөрлөг, уулзалтыг хэр их зохион байгуулдаг. Үүнд иргэдийн оролцоо , хандлага ямар байна вэ?

    Иргэдийн оролцоо тааруу байдаг. Дүүргээс санаачлан хэрэгжүүлдэг өдөрлөг, сургалт, санал асуулгад  иргэд цөөхөн  оролцож байна.  Бид сургалт, өдөрлөг зохион байгуулж  оролцсон иргэдээс санал авдаг. Тухайлбал,  Хүчирхийлэл хэн үйлддэг вэ? сургалтад 40 эцэг эхчүүд хамрагдсан. 

    -  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хорооны зүгээс хийж буй ажлуудаасаа дурдвал?

    -Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сайт нээсэн. Мөн иргэдийг бүл болгон ажиллуулж байна. Үүнээс гадна ЕБС-иудын сурагч, эцэг эхчүүдийн дунд сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулж эцэг эхчүүдээс санал авч байна. Санал асуулгад идэвхитэй оролцсон эцэг эхчүүдтэй хамтран байнгын эргүүл ажиллуулж буй.

    -  Өнгөрсөн жил сайн дурын ажиллагааг хэр их зохион байгуулсан бэ?

    - Өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарын хүрээнд тайгын нүүдэлчид ТББ-тай хамтран  иргэдэд  хараа зүйн оношлогоо хийж 84 иргэнд харааны шил үнэ төлбөргүй олгосон. Мөн “Ачлалт орчлон” сэргээн засах эмчилгээнд 27 ахмад настны хамрууллаа. Эмзэг бүлгийн иргэд буюу гэр оронгүй тэнэмэл иргэдэд халуун хоол цайгаар үйлчилж, хувцас хунар олгосон.

    - Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажилуудыг санаачилан хэрэгжүүлдэг вэ?

    - Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, хяналт шалгалт хийхээр өнгөрсөн оны есдүгээр сард  хорооны хэсгийн байцаагч, байгаль орчны байцаагч, иргэдийн хамтарсан эргүүлийг ажиллуулж жимс түүж буй иргэд болон ногоон байгууламжинд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэх хуудас өгч, яриа таиулга хийж ажилласан. Мөн тодорхой эрхэлсэн ажилгүй 10 иргэнийг эргүүл,хяналт шалгалтын ажилд татан оролцуулж урамшуулалт эргүүлээр ажиллуулж байна.

    - XII хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?

    -   Туул голын бохирдол хэцүү байгаа. Энэ онд багтааж хорооны нутаг дэвсгэрийн орчмын  газрыг ногоон эко болгон зүлэг мод тарин бургас модыг сэргээх ажлыг иргэд, Нийслэл, Дүүрэг ,Захирагчийн албатай хамтран ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!