Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн даргын 2015 оны А/03 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, захирамжлалын баримт бичиг болон архив албан хэрэг хөтлөлтөд хяналт, үнэлгээ хийж энэ чиглэлээр ямар ажил үйлчилгээ зохион байгуулах саналыг нэгжүүдээс авч 2015 оны үйл ажиллагааны төлөвлөлтөд тусган ажиллаж байна.
Архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, төрийн албан хэрэг хөтлөлтийг сайжруулан, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор нийслэлийн Боловсролын газрын хуулийн зөвлөх бөгөөд тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганбаяр, архив бичиг хэргийн эрхлэгч Г.Ононгуа нар 1 сарын 20-ны өдөр дүүргийн боловсролын хэлтэс дээр ажиллан төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн албан бичигт үнэлгээ хийж, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Сургууль, цэцэрлэгүүдийн архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад зориулан 1 дүгээр сарын сүүлээр сургалт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.